Мал эмнэлэг үржлийн газар

Шувууны томуугийн хамтарсан төслийн нээлт боллоо
2016 оны 11-р сарын 29, Мягмар гариг, 02:23

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) нь гишүүн орнуудын мал эмнэлгийн лабораторийг хамтарсан төсөл хэрэгжүүлэх байдлаар бэхжүүлэх, мэргэжилтнийг сургаж бэлтгэх, цаашид бүс нутгийн хэмжээнд мал амьтны өвчнийг эрт илрүүлэх, оношлох лабораторийн чадавхыг бий болгоход ихээхэн анхаарч байна. Энэхүү ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь шүлхий өвчний хамтарсан анхны төслийг Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй 2016 оны 4 дүгээр сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

 

Дэлгэрэнгүй...
 
БНХАУ-ын хөдөө аж ахуйн вэйтө биотехнологи компаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
2016 оны 11-р сарын 28, Даваа гариг, 01:41

ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганхуяг 2016.11.24-ний өдөр БНХАУ-ын Хөдөө аж ахуйн Вэйтө Биотехнологи компанийн төлөөлөгчдийг тэдний хүсэлтээр хүлээн авч уулзав. 

Дэлгэрэнгүй...
 
ҮЗЛЭГ, АНГИЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2016 оны 11-р сарын 23, Лхагва гариг, 08:26

Баталгаажсан үүлдэр, омгийн малын удмын санг хамгаалах, бататган сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг дээшлүүлж, улмаар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үзлэг, ангилалтын ажлыг жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж байна. 

Дэлгэрэнгүй...
 
Малыг ялган тэмдэглэх, бүртгэлжүүлэх чиглэлээр Франц улсын шинжээч ажиллаж байна.
2016 оны 11-р сарын 23, Лхагва гариг, 05:49

Монгол улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Франц улсын Хүнс хөдөө аж ахуйн яам хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдрүүдэд Франц улсын мал аж ахуйн хүрээлэнгийн ажилтан,  шинжээч  M Rehben малын бүртгэлийн системийн чиглэлээр Мал эмнэлэг, үржлийн газарт ажиллаж байна. 

Дэлгэрэнгүй...
 
МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ 4-Р ХУРАЛДААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
2016 оны 11-р сарын 01, Мягмар гариг, 01:28

Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит 4-р хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 27-нд боллоо. Тус хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн 7 аж ахуйн нэгжийн 29 нэр төрлийн эм, бүртгэлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн 3 аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Дэлгэрэнгүй...
 
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2016 оны 10-р сарын 14, Баасан гариг, 04:36

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Малын эрүүл мэнд” төсөл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд хэрэглэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх компанийг сонгон шалгаруулна.

Дэлгэрэнгүй...
 
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
2016 оны 10-р сарын 06, Пүрэв гариг, 01:39

Малын эмийн салбар зөвлөлийн ажиллах журмын төсөлд санал авч байна. Журмын төслийг энд дарж үзнэ үү. 

Дэлгэрэнгүй...
 
МАЛЫН ЭМИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТ
2016 оны 10-р сарын 06, Пүрэв гариг, 01:12
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3 дах хэсэгт  заасны дагуу эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, өөрчлөлт оруулах асуудлыг эмийн үндэсний бодлогын хүрээнд шийдвэрлэдэг болно. Энэ заалтын дагуу Монгол Улсын Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн жагсаалтыг шинэчлэн танилцуулж байна. Цаашид энэхүү мэдээлэлийг улирал тутам шинэчилж байх болно. 
Дэлгэрэнгүй...
 


Хуудас 1 -с 30

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа