Мал эмнэлэг үржлийн газар

ДМАЭМБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ СТАТУСЫГ ШИНЭЧЛЭВ.
2017 оны 7-р сарын 03, Даваа гариг, 03:31

Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгуулага (ДМАЭМБ)-ын Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодексийн (2014 онд хянан тохиолдуулж мөрдөж байгаа) дагуу ДМАЭМБ-ын гишүүн 180 орнуудын статусыг хянан жил бүр шинэчилдэг билээ. Бидний зүгээс Та бүхэнд 2014 оны http://dvab.gov.mn/index.php?view=article&catid=74%3A2014-02-27-00-10-51&id=291%3A2015-03-11-01-52-42&option=com_content&Itemid=110 2015 оны жагсаалтыг http://dvab.gov.mn/index.php?view=article&catid=74%3A2014-02-27-00-10-51&id=407%3A2015-09-21-00-49-07&option=com_content&Itemid=110 хэсгээс харах боломжтой.  

ДМАЭМБ-ын жил бүрийн 05 дугаар сарын сүүлчээр болдог Ерөнхий чуулганаар энэ статуст өөрчлөлт орж шинэчилдэг ба хамгийн сүүлд буюу 2017 оны 05 дугаар сарын 20-26 өдөр болсон ээлжит 85 дугаар Ерөнхий чуулганаар батлагдсан өөрчлөлтийг Та бүхэнд энэ удаа хүргэж байна.

ДМАЭМБ-ААС ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ШҮЛХИЙ ӨВЧНИЙ СТАТУСТ 2014-2017 ОНД ГАРСАН ӨӨРЧЛӨЛТИЙН ЕРӨНХИЙ ДҮН

2014 оны 07 дугаар сарын сүүлчийн байдлаар

2015 оны 05 дугаар сарын  байдлаар (83 дугаар чуулганаас баталсан)

2016 оны 05 дугаар сарын  байдлаар (84 дүгээр чуулганаас баталсан)

2017 оны 05 дугаар сарын  байдлаар (85 дүгээр чуулганаас баталсан)

Өөрчлөлт (хасагдсан/нэмэгдсэн) 2017 оныг 2016 онтой харьцуулсан дүн

§ шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 66 орон;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 67 орон;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 67 орон;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 67 орон;

§  өөрчлөлт ороогүй.

§ шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай 2 улс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай нэг улс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай нэг улс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл статустай хоёр улс;

§  Парагвай улс шинээр нэмэгдсэн.

§ шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 11 улсын 16 бүс нутаг;

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 12 улсын 17 бүс нутаг

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 13 улсын 17 бүс нутаг

§  шүлхийн вакцин таригдаагүй, шүлхийгээр эрүүл статустай 13 улсын 17 бүс нутаг

§  өөрчлөлт ороогүй.

§ шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 8 улсын 12 бүс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 8 улсын 12 бүс;

§ шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 8 улсын 12 бүс;

§  шүлхийн вакцин таригдсан, шүлхийгээр эрүүл бүсийн статустай 9 улсын 18 бүс;

§  Казакстан 5, Тайванд нэг бүс нэмэгдсэн.

§ үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

§  үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

§  үлдсэн улс, бүс нутаг нь шүлхийн статус нь тодорхойгүй;

§   

§  өөрчлөлт ороогүй;

ДМАЭМБ-аас хүлээн зөвшөөрсөн шүлхий өвчний статус, орон, нутаг, бүс тус бүрээр нь гаргасан жагсаалтын дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.Үүнд:

Дэлгэрэнгүй...
 
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМНЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Л.БАЯРТУЛГА ЦАГ ҮЕИЙН АЖЛААР ДОРНОД, СҮХБААТАР, ХЭНТИЙ АЙМАГТ АЛБАН ТОМИЛОЛТООР АЖИЛЛАВ
2017 оны 6-р сарын 28, Лхагва гариг, 09:15

 
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Яамны төрийн нарийн бичгийн дарга Л.Баяртулгын ахалсан ажлын хэсэг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймагт албан томилолтоор ажилласан байна. 

Албан томилолтын хугацаанд аймгуудын удирдлага, Хүнс хөдөө аж ахуй газар, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзалт хийж, Монгол Улсын Засгийн газар, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийлээ.
Дэлгэрэнгүй...
 
МАЛ ЭМНЭЛГИЙН ЭМИЙН СОРИЛТ БАТАЛГААЖУУЛАЛТЫН УЛСЫН ЛАБОРАТОРИ” ТӨААТҮГАЗАР НЬ СТАНДАРТ ХЭМЖИЛЗҮЙН ГАЗРЫН МАЛ ЭМНЭЛГИЙН СОРИЛТЫН ЛАБОРАТОИЙН ИТГЭМЖЛЭЛИЙН ТЕХНИКИЙН ХОРООНЫ 2017 ОНЫ 6 САРЫН 6-НЫ ӨДРИЙН ХУРЛЫН ШИЙДВЭРЭЭР 2 ЖИЛЭЭР ИТГЭМЖЛЭГДЛЭЭ
2017 оны 6-р сарын 20, Мягмар гариг, 04:19
 
ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНИЙ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ
2017 оны 6-р сарын 20, Мягмар гариг, 04:05
           НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хонины цэцэг өвчний хяналтад авахад яаралтай туслалцаа үзүүлэх нь” TCP/MON/3603 төслийн хүрээнд “Хонь, ямааны цэцэг болон хил дамжин халдварладаг бусад өвчинтэй тэмцэхэд бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт олон улсын уулзалтыг 2017 оны 06 дугаар сарын 13-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулсан.
          Олон улсын семинарт БНХАУ, Казакстан, ОХУ-ын шинжээчид болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Монгол дах суурин төлөөлөгч болон төслийн олон улсын зөвлөх доктор Мехди Эль Харрак нар оролцов. Мөн ХХААХҮЯ, МХЕГ, ОБЕГ, МЭС, УМЭАЦТЛ, МЭХ, Биокомбинат, МЭЭСБУЛ болон аймгуудын эмч нар нийт 50 хүн оролцжээ.

          Хурлын үеэр БНХАУ, Казакстан, ОХУ, Монгол улсын шинжээчид хонь, ямааны цэцэг болон хил дамжин халдварладаг бусад өвчний нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийж, урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр цаашид хамтран ажиллах талаар харилцан санал солилцов. Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр хэрэгжиж байгаа “Хонины цэцэг өвчний хяналтад авахад яаралтай туслалцаа үзүүлэх нь” TCP/MON/3603 төслийн олон улсын зөвлөх доктор Мехди Эль Харрак “Марокко улсад хонь, ямааны цэцэг өвчнийг хяналтанд авсан, устгасан туршлага, сургамж” болон “Монгол улсад хонь, ямааны цэцэг өвчинтэй тэмцэх стратеги”-ийн баримт бичгийн төсөл өгөх дүгнэлт, сургамж сэдвээр дэлгэрэнгүй мэдээлэл хийж, семинарт оролцогчдын асуултанд хариулж туршлага, мэдлэгээ хуваалцсан. 
 
МЭЭСБУЛ ТӨААТҮГ-ын хамт олон ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөгт идэвхитэй оролцов.
2017 оны 6-р сарын 14, Лхагва гариг, 05:45

“ИРГЭН ТАНЬД ЗӨВЛӨЕ” сэдэвт Хүнс, хөдөө аж ахуйн салбарын нээлттэй хаалганы өдрөөр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдсан өдөрлөгийн арга хэмжээнд Мал Эмнэлгийн Эмийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лаборатори ТӨААТҮГ 25 хүний бүрэлдэхүүнтэйгээр 2 өдөр оролцож, 400 гаруй иргэдэд малын эмийн хяналт, баталгаажуулалт, малын эмийн зөв зохистой хэрэглээний талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллав. 

 

Дэлгэрэнгүй...
 
Улсын хэмжээнд мал төллөлт 80.1 % -тай байна.
2017 оны 6-р сарын 06, Мягмар гариг, 02:10

Дэлгэрэнгүй...
 
Бактобромадиолон бэлдмэлд ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ олгохоор шийдвэрлэв.
2017 оны 6-р сарын 05, Даваа гариг, 00:16

Мал Эмнэлгийн Сорилт Баталгаажуулалтын Улсын Лабораторийн Баталгаажуулалтын албаны орон тооны бус зөвлөл 2017 оны 05 сарын 25-ны өдөр 2 дох удаагаа хуралдаж “Малчин Монгол” ХХК-ны үйлдвэрлэж буй Ивермектинтэй туулга, Альбендазолын туулга, “Шим” ХХК-ны үйлдвэрлэдэг Бактобромадиолон бэлдмэлд ТОХИРЛЫН ГЭРЧИЛГЭЭ олгохоор шийдвэрлэлээ.

Дэлгэрэнгүй...
 
Монгол Бөхөн болон бог малын мялзан өвчний дэгдэлтийн талаархи Олон Улсын Шинжээчдийн Уулзалт боллоо.
2017 оны 6-р сарын 02, Баасан гариг, 02:48

 Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яам (БОАЖЯ), Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам (ХХААХҮЯ) хамтран зохион байгуулж НҮБ-ын ХХААБ, АНУ-ын Засгийн газар болон Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн дэмжлэг үзүүлснээр энэхүү уулзалтыг 2017 оны 05 сарын 29-нөөс 31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 1 -с 34

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа