Мал эмнэлэг үржлийн газар

МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ГАЗРЫН ТАНИЛЦУУЛГА
2014 оны 1-р сарын 21, Мягмар гариг, 10:50


 
МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР
2014 оны 1-р сарын 21, Мягмар гариг, 02:21

 

 

 

АРВАЙН ҮРЭЭС НОГООН ТЭЖЭЭЛ БОЛТОЛ ЕРДӨӨ 6 ӨДӨР

НОГООН ТЭЖЭЭЛИЙН СИСТЕМ НЬ ХӨРСГҮЙГЭЭР УРГУУЛАХ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАН АРВАЙ, УЛААН БУУДАЙ, НАРАН ЦЭЦГИЙН ҮР, ЦАРГАСЫН ҮРИЙГ ХЯМД БӨГӨӨД ӨНДӨР ШИМТЭЙ МАЛЫН ТЭЖЭЭЛ БОЛГОН УРГУУЛАХАД ЗОРИУЛАН БЭЛДСЭН ЖИЖИГ ҮЙЛДВЭР ЮМ. СОНГОЖ АВСАН ҮРЭЭ ЗОРИУЛАЛТЫН ТАВИУРТ ТАРААН БАЙРЛУУЛЖ ТУСГАЙЛАН СОНГОСОН ЦАГТ ТОГТМОЛ ИНТЕРВАЛААР ШҮРШИН УСЛАНА. ТАСАЛГААН ДАХ ТЕМПЕРТУРЫГ ТОХИРУУЛАН ӨГСНӨӨР ҮРИЙГ УРГУУЛАХ  ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ  ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ХАМГИЙН САЙН ЧАНАРТАЙ ТЭЖЭЭЛИЙГ БЭЛТГЭН АВЧ БАЙНА. ӨДӨР БОЛГОН БЭЛЭН БОЛСОН ТЭЖЭЭЛИЙН БАГЦАА ГАРГАН АВАН, ТАВИУРЫГ УСААР ЗАЙЛНА ДАХИН ШИНЭ ҮРЭЭ ТАВИУРТАА ТАРААН БАЙРЛУУЛЖ ХИЙСНЭЭР ӨДӨР БҮР ШИНЭ АРВАЙН НОГООН ТЭЖЭЭЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО. ҮРСЭЛСЭНЭЭС ТЭЖЭЭЛ ХҮРТЭЛ 6 ӨДӨР ШААРДАГДДАГ БӨГӨӨД СОЁОЛЖИН ТЭЖЭЭЛ НЬ ҮНДЭС БОЛОН БИОМАССЫГ ИДЭХ БОЛОМЖТОЙ ДЭЭД ЗЭРГИЙН АМЬД ТЭЖЭЭЛ ЮМ. МАЛ НОГООН ТЭЖЭЭЛИЙН БАГЦЫГ ҮНДЭСТЭЙ НЬ ХАМТ ИДДЭГ БӨГӨӨД ХАЯГДАЛ ОГТ ГАРАХГҮЙ САЙН ТАЛТАЙ. АРВАЙН ҮРИЙГ СОЁОЛУУЛСНААР 25 %-Н ШИНГЭЦИЙГ 80% ХҮРТЭЛ ӨНДӨРСГӨДӨГ. МӨН УУРАГ БОЛОН ЭНЕРГИЙН АГУУЛАМЖИЙГ ӨНДӨРСГӨДӨГ.

Дэлгэрэнгүй...
 
ЗӨӨВРИЙН УГААЛГЫН ТӨХӨӨРӨМЖ
2014 оны 1-р сарын 21, Мягмар гариг, 02:05

 

 

 

Ач холбогдол: Орон нутгийн мэргэжилтнүүд болон малчдын дунд эрэлт хэрэгцээ ихтэй бөгөөд  мал эрүүл, тарга хүчтэй, ашиг шим өндөртэй байхын үндэс болно. Мөн малын эрүүл мэндийг хамгаалах паразит             болон халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зориулалттай бог малыг тусгай жимээр гүйлгэн шүршиж угаах зориулалттай.

Дэлгэрэнгүй...
 
ЗӨӨВРИЙН МАЛ АНГИЛАЛТЫН ХАШАА
2014 оны 1-р сарын 21, Мягмар гариг, 01:44

 

 

Малын чанар үүлдэрлэг байдал сайжирч, арвин ашиг шимт малыг сонгон үржүүлэх, үржлийн ажил үйлчилгээг нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн явуулах, мал сүрэгт явуулдаг ангилалт, заазлалт, тохируулан сонголт, ашиг шимийг судалгаа хийх, мал ээмэгжүүлэх бүртгэлжүүлэх  зэрэг ажилд учрах хүндрэл бэрхшээл багасаж үржлийн ажлыг чанарын өндөр түвшинд явуулах боломж бүрдэнэ. 

 
БОГ МАЛЫН МЯЛЗАН ТӨСТ ӨВЧИН
2014 оны 1-р сарын 15, Лхагва гариг, 05:13

БОГ МАЛЫН МЯЛЗАН ТӨСТ ӨВЧИН

 

Бог малын мялзан төст өвчин гэж юу вэ?

Бог малын мялзан төст буюу “ямааны тахал” өвчин нь хонь, ямааг өвчлүүдэг вирусийн гаралтай өвчин бөгөөд халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болох мөн зарим тохиолдолд үхэлд хүргэх зэрэг шинж тэмдэгээр илэрдэг.

Энэ нь парамиксовиридэ язгуурын морбиливирусаар үүсгэгддэг, ихэвчлэн хонь, ямаа өвчилдэг бөгөөд үхэр зарим зэрлэг хивэгчдийг туршлагын байдлаар халдварлуулж байсан тохиолдол бий.

Бог малын мялзан төст өвчин нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код”-д жагсаалтад бичигдсэн байдаг бөгөөд үүнийхээ дагуу гишүүн орнууд энэ өвчний талаар мэдээлж байх үүрэгтэй. 

Дэлгэрэнгүй...
 
АЙМАГ, НИЙСЛЭЛИЙН МАЛ ЭМНЭЛГИЙН АЛБА, СУМ, ДҮҮРГИЙН МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ҮЙЛЧИГЭЭНИЙ НЭГЖИЙН АЖЛЫГ ДҮГНЭХ ЖУРАМ
2013 оны 12-р сарын 02, Даваа гариг, 03:01

Энэхүү журмын зорилго нь “Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль”ийн 4.3.2-т Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрхийн хүрээнд “мал эмнэлэг, үржлийн албыг бодлогын болон мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдамжаар хангах” гэж заасан болон “Мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжийн бүтэц, үйл ажиллагаа”-ны  MNS 5368 :2004 стандартыг хэрэгжүүлэх, мал эмнэлэг, үржлийн анхан шатны байгууллагын ажлын чанар, үр нөлөөг дээшлүүлэх, бие даасан байдлыг хангах, Малын эмч, мэргэжилтний идэвх санаачлагыг өрнүүлэх, төрийн захиалгаар ажил үйлчилгээ эрхэлж буй хувийн хэвшлийг дэмжих, мал бүхий иргэд нэг бүрт хүрч үйлчлэх замаар мал сүргээ эрүүлжүүлэх, үүлдэр угсааг сайжруулах,  мал аж ахуйн тогтвортой өсөлтийг хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд оруулж буй хувь нэмрийг жил бүр үнэлж, дүгнэн урамшуулахад оршино.

 

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД ХОНЬ, ЯМААНЫ ХӨЛДӨӨСӨН МАХ ЭКСПОРТЛОХТОЙ ХОЛБОГДСОН ХЯНАЛТ, ХОРИО ЦЭЭР, МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ ПРОТОКОЛ
2013 оны 12-р сарын 02, Даваа гариг, 03:02

Албан бус орчуулга

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яам  /цаашид Монголын Тал гэх/, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам /цаашид Вьетнамын  Тал гэх/ Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам  Улс (БНСВУ)-д хонь, ямааны хөлдөөсөн мах экспортлохтой холбогдсон хяналт, хорио цээр, мал эмнэлэг ариун цэврийн шаардлагын талаархи асуудлыг нөхөрсөгөөр хэлэлцэн дараах зүйлсийг тохиролцов.

Дэлгэрэнгүй...
 
МОНГОЛ УЛСААС БҮГД НАЙРАМДАХ СОЦИАЛИСТ ВЬЕТНАМ УЛСАД САЛАА ТУУРАЙТАН МАЛЫН ДУЛААНЫ АРГААР БОЛОВСРУУЛСАН МАХ, МАХАН БҮТЭЭГДЭХҮҮН ЭКСПОРТЛОХТОЙ ХОЛБОГДСОН ХЯНАЛТ, ХОРИО ЦЭЭР, МАЛ ЭМНЭЛЭГ АРИУН ЦЭВРИЙН ШААРДЛАГЫН ТУХАЙ ПРОТОКОЛ
2013 оны 12-р сарын 02, Даваа гариг, 03:02

Албан бус орчуулга

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн  яам  /цаашид Монголын Тал гэх/, БНСВУ-ын Хөдөө аж ахуй, хөдөөгийн хөгжлийн яам /цаашид Вьетнамын  Тал гэх/ Монгол Улсаас Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс (БНСВУ)-д салаа туурайтан малын дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн экспортлохтой холбогдсон хяналт, хорио цээр, мал эмнэлэг ариун цэврийн шаардлагын талаархи асуудлыг нөхөрсөгөөр хэлэлцэн дараах зүйлсийг тохиролцов. Үүнд:

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 30 -с 32

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа