Мал эмнэлэг үржлийн газар

ТЕНДЕРИЙН УРИЛГА
2016 оны 10-р сарын 14, Баасан гариг, 04:36

Швейцарийн Хөгжлийн Агентлагийн “Малын эрүүл мэнд” төсөл Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлэг, үржлийн газартай хамтран малын гоц халдварт өвчинтэй тэмцэх арга хэмжээнд хэрэглэх бараа бүтээгдэхүүн нийлүүлэх компанийг сонгон шалгаруулна.

Дэлгэрэнгүй...
 
ЖУРМЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
2016 оны 10-р сарын 06, Пүрэв гариг, 01:39

Малын эмийн салбар зөвлөлийн ажиллах журмын төсөлд санал авч байна. Журмын төслийг энд дарж үзнэ үү. 

Дэлгэрэнгүй...
 
МАЛЫН ЭМИЙН УЛСЫН БҮРТГЭЛИЙН ЖАГСААЛТ
2016 оны 10-р сарын 06, Пүрэв гариг, 01:12
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5.3 дах хэсэгт  заасны дагуу эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг бүртгэх, өөрчлөлт оруулах асуудлыг эмийн үндэсний бодлогын хүрээнд шийдвэрлэдэг болно. Энэ заалтын дагуу Монгол Улсын Малын эмийн бүртгэлд бүртгэгдсэн эмийн жагсаалтыг шинэчлэн танилцуулж байна. Цаашид энэхүү мэдээлэлийг улирал тутам шинэчилж байх болно. 
Дэлгэрэнгүй...
 
ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТАНД ОРОЛЦОВ.
2016 оны 10-р сарын 01, Бямба гариг, 03:06

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМЕГ)-аас санаачлан мал эмнэлгийн зориулалттай эм, эмнэлгийн хэрэгсэлийг импортлогч аж ахуйн нэгж, төрийн захиргаа, хяналт, мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл оролцуулсан зөвлөлдөх уулзалтыг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр зохион байгуулав.

Дэлгэрэнгүй...
 
МАЛ ЭМНЭЛГИЙН ХЯНАЛТЫН ЦЭГҮҮДИЙН АЖЛЛАГСАДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
2016 оны 9-р сарын 29, Пүрэв гариг, 06:41

Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Гуртын гүүрийн Мал эмнэлгийн хяналтын цэгт 2016 оны 09 дүгээр сарын 22, 23-ны өдрүүдэд “Мал, амьтан, хүн, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд тавих мал эмнэлгийн хяналтыг сайжруулах нь” сэдэвт 2 өдрийн сургалт болж ХХААХҮЯ-ны дэд сайд Ж.Сауле, ЗГХА МЭҮГ-ын дарга Д.Батцэнгэл, мэргэжилтэнүүд, МХЕГ-ын улсын ахлах байцаагч Д.Ганхуяг, Дэлхийн банкны “ХАА-н маркетинг” төсөлийн зохицуулагч Т.Энхжаргал, Б.Энхтөр, МҮРТелевизийн зураглаач, Архангай аймгийн Цахир, Өвөрхангай аймгийн Нарийнтээл, Төв аймгийн Лүн сумын Мал эмнэлгийн хяналтын цэгийн ахлагч, мэргэжилтнүүд, Хөвсгөл аймгийн ХХААГ-ын дарга, МЭХ-ийн дарга, МХГ-ын улсын ахлах байцаагч, болон тус аймгуудын ХХААГ-ын дарга, МЭХэлтсийн дарга, сумын МЭҮТасгийн малын эмч 45 хүн оролцов.

Дэлгэрэнгүй...
 
БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ
2016 оны 9-р сарын 14, Лхагва гариг, 00:01

Дэлхий даяар 1942 оноос хурдтай тархаж буй малын гоц халдварт өвчнүүдийн нэг, эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг өвчин нь Бог малын мялзан юм. НҮБ-ийн ХХААБ-ын 2014 оны мэдээллээр дэлхийн нийт бог малын 62.5% нь бог малын мялзан өвчний эрсдэлд байна гэж үзжээ. Энэ үнэлгээгээр манай орны баруун бүс эрсдэлтэй бүсэд тооцогдсон байна.

 

Дэлгэрэнгүй...
 
Бог малын мялзан төст өвчин / Peste des petits ruminants
2016 оны 9-р сарын 06, Мягмар гариг, 03:54
Хонь, ямааг голдуу өвчлүүлдэг бог малын мялзан төст өвчин (БММТӨ)-ийг гоц халдварт вирүс үүсгэнэ. Ялангуяа ямаанд их халтай; 80-100% өвчлүүлж, үхүүлэх тохиолдол бий. Нэгэн цагт Ойрх Дорнод, Африк, Азийн тодорхой нутгаар хязгаарлагдаж байсан БММТӨ Африк, Азийн бусад хэсэгт хүрээгээ тэлэх болжээ. Мөн халдвар, эмнэл зүйн шинж тэмдэг бүхий өвчлөл бусад туруут амьтан, ялангуяа гөрөөс болон бог малтай удам нэгт зэрлэг амьтад, тэмээ, усны одос үхэрт бүртгэгдээд байна.
Дэлгэрэнгүй...
 
Зүүн бүсийн мал эмнэлгийн тулгамдсан асуудлууд онол үйлдвэрлэлийн бага хурал Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд боллоо
2016 оны 8-р сарын 10, Лхагва гариг, 08:25

Монголын мал эмнэлгийн холбоо, холбооны зүүн бүсийн салбар холбоо, Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, мал эмнэлгийн хэлтэс, Өмнөдэлгэр сумын засаг даргын тамгын газар, Өмнөдэлгэр суманд байрлах цэргийн ангийн мал аж ахуй хариуцсан анги, ЗГХА, Мал эмнэлэг үржлийн газар хамтран зүүн бүсийн мал эмнэлгийн тулгамдсан асуудлууд онол үйлдвэрлэлийн бага хурлыг “Мал эмнэлгийн байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдвийн дор 2016 оны 08 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын “Балдан врайбун” хийдийг түшиглэн анх удаа хөдөөд амжилттай зохион байгууллаа.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 4 -с 32

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа