Мал эмнэлэг үржлийн газар

МАЛ АМЬТНЫ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ 04 ДҮГЭЭР САРЫН ДЭЛХИЙ ДАХИНЫ НӨХЦӨЛ БАЙДАЛ
2016 оны 5-р сарын 05, Пүрэв гариг, 02:20

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын мэдээгээр 2016 оны 04 дүгээр сарын 01-нээс 29-нийг хүртэл хугацаанд нийт 182 удаагийн тохиолдол бүртгэгдсэн.

 

Дэлгэрэнгүй...
 
ШВЕЙЦАРИЙН ХӨГЖЛИЙН АГЕНТЛАГИЙН “МАЛЫН ЭРҮҮЛ МЭНД” ТӨСЛӨӨС ГАДААДЫН МАЛ ЭМНЭЛГИЙН ИХ, ДЭЭД СУРГУУЛЬД БОГИНО ХУГАЦААНЫ ИНТЕРНШИП (МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ) ХӨТӨЛБӨРТ ХАМРУУЛАХ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР
2016 оны 5-р сарын 02, Даваа гариг, 08:12

Тус төслийн дэмжлэгтэйгээр 2016 онд мал эмнэлгийн төрийн байгууллагад ажиллаж буй 40 хүртэл насны, зохих шалгуур хангасан нийт 3 малын эмчийг гадаадын их, дээд сургуульд богино хугацааны интерншип хөтөлбөрт хамруулна.

Сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй малын эмч доорх баримтуудыг бүрэн бүрдүүлж “Малын эрүүл мэнд” төслийн ( Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. ) цахим хаягаар 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 18 цагаас өмнө PDF файл хэлбэрээр ирүүлнэ үү (Жич: Бүх баримтыг нэгтгэж нэг PDF болгож ирүүлэхийг гойд анхаарна уу!).

Дэлгэрэнгүй...
 
Төл бойжилтын мэдээ
2016 оны 4-р сарын 21, Пүрэв гариг, 08:41

Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 21-ний өдрийн байдлаар нийт эх малын 51,4 % буюу 12,2 сая эх мал төллөж 12,0 сая төл хүлээн аваад байна. Үүнээс 34,2 мянган ботго, 107,8 мянган унага, 327,7 мянган тугал, 6,3 сая хурга, 5,2 сая ишиг бойжиж, төл бойжилт 98,1 хувьтай байна.

Дэлгэрэнгүй...
 
ШҮЛХИЙН ИХЭРЛҮҮЛЭХ ХӨТӨЛБӨРИЙН НЭЭЛТ
2016 оны 4-р сарын 21, Пүрэв гариг, 02:15

 

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүлсэн Япон улсын Мал амьтны эрүүл мэндийн үндэсний хүрээлэн Монгол улсын УМЭАЦТЛ-ын хооронд 2016-2019 онд хэрэгжих шүлхийн ихэрлүүлэх төсөл (хөтөлбөр) нээлтийн хурал 2016 оны 04-р сарын 18-ны өдөр УМЭАЦТЛ-ын хурлын зааланд болов.

Дэлгэрэнгүй...
 
Төл бойжилтын мэдээ
2016 оны 4-р сарын 15, Баасан гариг, 06:15

Улсын хэмжээнд 4 дүгээр сарын 14-ний өдрийн байдлаар нийт эх малын 42,8 % буюу 10222,8 мянган эх мал төллөж 10021,3 мянган төл хүлээн аваад байна. Үүнээс 28,9 мянган ботго, 69,8 мянган унага, 239,2 мянган тугал, 5275,3 мянган хурга, 4407,8 мянган ишиг бойжиж, төл бойжилт 98 хувьтай байна.

Дэлгэрэнгүй...
 
ХОНИНЫ ЦЭЦЭГ ӨВЧНИЙ ТАЛААРХ НӨХЦӨЛ БАЙДАЛ
2016 оны 4-р сарын 14, Пүрэв гариг, 02:35

Манай оронд хонь ямааны цэцэг өвчин анх 1930 онд оношлогдож, 1967, 1977 онуудад бүртгэгдэж, түүнээс хойш тайван байж байгаад 2006 онд Сүхбаатар аймгийн Асгат, Баруунрт сумдад оношлогдож, 2006-2007 онд нийт 7 сумын 14 голомтонд 978 хонь өвчилсөн байна. Ямааны цэцэг өвчин 2008 онд Дорнод аймгийн Хэрлэн суманд, 2013 онд хонины цэцэг Дорноговь аймгийн Хатанбулаг суманд тус тус бүртгэгдсэн.

 2015 оны байдлаар Хонины цэцэг өвчин нь 2015 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 2015 оны 1 дүгээр сарын 11-ны өдөр оношлогдсноос Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Дарьганга, Онгон, Сүхбаатар, Халзан, Дорнод аймгийн Баянтүмэн, Булган, Матад, Хэнтий аймгийн Баян-Овоо, Дорноговь аймгийн Айраг, Өргөн, Сайхандулаан,  Сайншанд, Замын-Үүд, Эрдэнэ, Улаанбадрах зэрэг 4 аймгийн 16  суманд 38 голомтоор 1431 мал өвчилснийг зааврын дагуу устгах, эрсдэл бүхий бүс нутгийн өвчлөмтгий мал сүргийг вакцинжуулалтад хамруулах ажлыг зохион байгуулав. Өвчний эрсдэл өндөр байгааг харгалзан 2015 онд 1040,0 мян.тун цэцгийн вакциныг Биокомбинат ТӨААТҮГ-т захиалан, худалдан авч голомт бүхий Хэнтий аймагт 170,000 тун, Дорнод аймагт 400,000 тун, Сүхбаатар аймагт 420,000 тун, Дорноговь аймагт 50,000 тунг тус тус хуваарилан олгож, мал сүргийг  вакцинжуулалтад хамрууллаа.

2016 онд Сүхбаатар аймгийн Сүхбаатар, Мөнххаан, Асгат, Түвшинширээ, Баяндэлгэр, Түмэнцогт,Баяндэлгэр, Халзан, Баруун-урт, Хэнтий аймгийн Цэнхэрмандал, Дэлгэрхаан, Батноров, Дорнод аймгийн Баянтүмэн, Матад, Сэргэлэн, Хэрлэн Төв аймгийн Баяндэлгэр, Мөнгөнморьт, Эрдэнэ, Баянчандмань, Сэргэлэн, Баянцагаан, Баян сум, Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг зэрэг нийт 6 аймаг, нийслэлийн 33 сум, дүүрэгт хонины цэцэг өвчин УМЭАЦТЛ-ийн дүгнэлтээр шинээр оношлогдон 3535 хонь өвчилж 2929 хонь устгалд хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар 5 аймаг нийслэлийн  17 сум, дүүрэгт хорио цээрийн дэглэм үргэлжилж байна.

 

Дэлгэрэнгүй...
 
ДОРНОД ЕВРОПЫН ГАЗАР НУТАГТ ГАХАЙН АФРИКЫН МЯЛЗАН ӨВЧИН ТАРХАЖ БАЙНА.
2016 оны 4-р сарын 11, Даваа гариг, 01:58

Украйн, Белорус, Польш, Балти орчмын орнуудын нутаг дэвсгэрт Африкын гахайн мялзан өвчин анх оношлогдсноос хойш уг өвчний тархалт газар авч шинэ шинэ голомтууд бий болсоор байна.

Литва улсад анхны тохиолдол 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр оношлогджээ. Өнөөдрийн хүртэлх хугацаанд нийт 205 тохиолдол энэ он гараад 37 дэгдэлт оношлогдсон.

Польш улсад анхны дэгдэлт 2014 оны 05 дугаар сарын 22-ний өдөр оношлогдсон байна. Сүүлийн дөрвөн жилд нийт 91 тохиолдол оношлогдсон.

Латви улсад анхны дэгдэлт 2014 оны 06 дугаар сарын 26-ны өдөр оношлогдсон байна. Энэ цагаас хойш нийт 1140 голомт бүртэгдсэн бол зөвхөн 2016 онд 206 тохиолдол гарчээ.

Эстони улсад анхны дэгдэлт 2014 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр оношлогдсон бол үүнээс хойш нийт 1002 тохиолдол бүртгэгдэж зөвхөн 2016 онд 277 тохиолдол шинээр оношлогдсон.

Украйн улсад гахайн мялзангийн анхны тохиолдол нь 2012 онд оношлогдсон байна. Энэ цагаас хойш гэрийн болон зэрлэг гахайд 57 удаагийн тохиолдол албан ёсоор бүртгэгдсэн бол энэ онд 7 тохиолдол оношлогджээ
 
Дэлгэрэнгүй...
 
ДЭЛХИЙН ДАХИНЫ МАЛ АМЬТНЫ ӨВЧЛӨЛИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ
2016 оны 4-р сарын 04, Даваа гариг, 01:48

Дэлхийн улс орнуудад гарсан болон гарч байгаа халдварт өвчний нөхцөл байдлын талаарх товч мэдээлэлийг хүргэж байна.

I. Өвчнөөр тайван бус орнууд

II. Өвчний анхны тохиолдол бүртгэгдсэн дэлхийн улс орнууд

III. Өмнө нь өвчнөөр тайван биш байсан орнуудад бүртгэгдсэн өвчний шинэ тохиолдол

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 8 -с 33

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа