Мал эмнэлэг үржлийн газар

Төл бойжилтын мэдээ
2016 оны 4-р сарын 01, Баасан гариг, 00:03

Улсын хэмжээнд 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар нийт эх малын 24,3 % буюу 5543,8 мянган эх мал төллөж 5424,4 мянган төл хүлээн аваад байна. Үүнээс 20,2 мянган ботго, 20,3 мянган унага, 101,3 мянган тугал, 2754,0 мянган хурга, 2528,5 мянган ишиг бойжиж, төл бойжилт 97,8 хувьтай байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас улсын хэмжээнд 799,7 мянган том мал хорогдсоноос тэмээ 255, адуу 29,3 мянга, үхэр 79,0 мянга, хонь 286,3 мянга, ямаа 404,8 мянга тус тус хорогдож оны эхний нийт малын 1,4 хувийг эзэлж байна.

Дэлгэрэнгүй...
 
ОЛОН УЛСЫН СЕМИНАРТ ОРОЛЦОВ
2016 оны 3-р сарын 29, Мягмар гариг, 23:48

“Зүүн Азид шүлхийг хяналтанд авах, тэмцэх нь” сэдэвт олон улсын семинар БНХАУ-ын Шанхай хотноо 2016 оны 03 дугаар сарын 24-25-ны өдрүүдэд болсон. Уг семинарт Монгол улсыг төлөөлөн ХХААЯ-ны СБТГ-ын мэргэжилтэн С.Дивангар, ЗГХА МЭҮГ-ын гоц халдварт өвчин, шуурхай арга хэмжээ хариуцсан мэргэжилтэн Ц.Пүрэвхүү нар оролцсон. БНХАУ, Монгол, Тайвань, Япон, Тайван, Хонгонг улсын төлөөлөгчид оролцсон. Уулзалтын үндсэн зохион байгуулагчаар Дэлхийн Мал амьтны эрүүл мэндийн байгууллага, хамтран НҮБ-ын ХХААБ оролцсон. Энэ уулзалтанд “Монгол улсын гоц халдварт шүлхийгээс бусад өвчний өнөөгийн нөхцөл байдал” “Монгол, БНХАУ, ОХУ-ын хамтын ажиллагаа” сэдэвт 2 илтгэлийг Ц.Пүрэвхүү, “Шүлхий өвчний нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдвэт илтгэлийг С.Дивангар нар бэлтгэж хэлэлцүүлсэн.

 

Дэлгэрэнгүй...
 
Төл бойжилтын мэдээ
2016 оны 3-р сарын 25, Баасан гариг, 03:30

Улсын хэмжээнд  3 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар нийт эх малын 12,2% буюу 2787,7 мянган эх мал төллөж 2708,1 мянган төл хүлээн аваад байна. Үүнээс 11,5 мянган ботго, 7419 унага, 46,2 мянган тугал, 1357,3 мянган хурга, 1285,8 мянган ишиг бойжиж, төл бойжилт 97,2 хувьтай байна.

Дэлгэрэнгүй...
 
ЦУВРАЛ СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАВ.
2016 оны 3-р сарын 21, Даваа гариг, 01:18

АНУ-ын Хөдөө аж ахуйн департментийн санхүүжилтээр ШХА-ийн “Малын эрүүл мэнд” төслийн дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж байгаа хил дамжин халдварлах гоц халдварт өвчин”, “Хүний нөөцийн менежмент” сэдэвт цуврал сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 15-18-ны өдрүүдэд зохион байгуулагдав.

Дэлгэрэнгүй...
 
ШИНЭ БОЛОН ДАХИН СЭРГЭЖ БАЙГАА ХИЛ ДАМЖИН ХАЛДВАРЛАХ ГОЦ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА.
2016 оны 3-р сарын 15, Мягмар гариг, 03:25

АНУ-ын Хөдөө аж ахуйн департментийн санхүүжилтээр ШХА-ийн “Малын эрүүл мэнд” төслийн дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж байгаа хил дамжин халдварлах гоц халдварт өвчин” сэдэвт сургалтыг 2016 оны 03 дугаар сарын 15-17 өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Дэлгэрэнгүй...
 
“МАЛ АЖ АХУЙН САЛБАРЫН БОДЛОГО, ҮЙЛ АЖИЛЛАГАА, ОРОН НУТГИЙН ОРОЛЦОО СЭДЭВ”-Т УДИРДАХ АЖИЛТАНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2016 оны 3-р сарын 03, Пүрэв гариг, 06:43

ХХААЯ-наас жил бүр Хүнс, хөдөө аж ахуйн салбарын орон нутгийн удирдлага, мэргэжилтнүүдийг оролцуулан зөвлөгөөн зохион байгуулж, өнгөрсөн онд хийж бүтээснээ дүгнэн, ирэх онд хэрэгжүүлэх зорилтот арга хэмжээгээ хамтран тодорхойлдог уламжлалтай. 

Дэлгэрэнгүй...
 
МАЛ ЭМНЭЛГИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТАНЫ ТӨРӨЛЖСӨН СЕМИНАР БОЛЛОО
2016 оны 2-р сарын 29, Даваа гариг, 06:16

Дэлгэрэнгүй...
 
ТАЛАРХАЛ
2016 оны 2-р сарын 24, Лхагва гариг, 09:44

Энд дарж үзнэ үү

 


Хуудас 9 -с 33

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа