Мал эмнэлэг үржлийн газар

БНХАУ-тай байгуулсан үхэр, хонь, ямааны махны протокол
2017 оны 9-р сарын 08, Баасан гариг, 09:31

ҮЗЭХ

 

 
ГАХАЙН СОНГОМОЛ МЯЛЗАНГААР ТАЙВАН ОРНУУД
2017 оны 9-р сарын 08, Баасан гариг, 03:44

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар Ерөнхий чуулганы үеэр гахайн сонгомол мялзангаар эрүүл орны жагсаалтыг шинэчилсэн байна. 

 

 

 

Дэлгэрэнгүй...
 
АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН “МАЛ ЭМНЭЛГИЙН БОЛОВСРОЛ, МАЛ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ
2017 оны 9-р сарын 07, Пүрэв гариг, 03:50

 Солонгос Улсын Инчеон хотноо 2017 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)- аас “Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын уулзалтыг зохион байгуулж Монгол улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Д.Батцэнгэл, Д.Эрхэмбаатар, ХААИС-ын Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав, ШХА-ийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн Б.Батсүх нар оролцлоо. 

 

Дэлгэрэнгүй...
 
Халдварт өвчний мэдээлэл 2017 он
2017 оны 9-р сарын 07, Пүрэв гариг, 03:37

 

 

Мал, амьтны халдварт өвчний 2017 оны гаралт, тархалтын мэдээлэлтэй энд дарж танилцана уу 

 
ҮХРИЙН ЦЭЭЖ ӨВЧНИЙ СТАТУС
2017 оны 9-р сарын 06, Лхагва гариг, 01:00

Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулганы үеэр үхрийн цээж өвчнөөр эрүүл орны жагсаалтыг шинэчилсэн байна. Өнгөрсөн 2016 оны жагсаалтыг  http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=530:2016-06-08-01-28-54&catid=39:2013-11-22-00-09-37&Itemid=80 хэсгээс харах боломжтой. 

 

 

 

 

ҮХРИЙН ЦЭЭЖ ӨВЧНӨӨР ЭРҮҮЛ ОРНЫ ЖАГСААЛТ

ДМАЭМБ-ын 25 дугаар тогтоол

(ДМАЭМБ-ын 85 дугаар ерөнхий чуулган, 2017 оны 05 дугаар сард шинэчлэн баталсан)

 

 

 

Дэлгэрэнгүй...
 
БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ БАЙГАЛИЙН ХАЛДВАРЫН БОЛОН ВАКЦИНЫ ДАРХЛААЖИЛТЫН ТАНДАЛТ
2017 оны 9-р сарын 04, Даваа гариг, 08:53
Дэлгэрэнгүй...
 
ШҮЛХИЙ ӨВЧНИЙ ХАЛДВАРЫН БОЛОН ВАКЦИНЫ ДАРХЛААНЫ ИДЭВХИЙН ТАНДАЛТ
2017 оны 9-р сарын 04, Даваа гариг, 08:14

 

Дэлгэрэнгүй...
 
ТЕНДЕРИЙН УРИЛГА
2017 оны 8-р сарын 31, Пүрэв гариг, 09:08

Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын нэр: Ариутгал халдваргүйжүүлэлтийн олон найрлагат бэлдмэл худалдан авах

 

         Тендер шалгаруулалтын дугаар: МЭТШ/2017/05/Б/

 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Ариутгал халдваргүйжүүлэлтийн олон найрлагат бэлдмэл худалдан авах” (МЭТШ/2017/05/Б/) битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендерийн баримт бичгийг албан бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэлээр нь 100,000 (нэг зуун мянга) төгрөгөөр доорхи хаягаар худалдан авч болно. Төлбөрийг Төрийн сан 100900019039 тоот харилцах дансанд шилжүүлэх ба мөнгө шилжүүлсэн баримтыг (эх хувь) үндэслэн тендерийн баримт бичгийг олгоно. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.

 

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ:

- Сүүлийн 2 жилийн аль нэг жилд гүйцэтгэсэн борлуулалтын орлогын хэмжээ тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50 (тавин) хувиас багагүй байх

Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ:

- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Мөнгөн хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь тендерт оролцогчийн санал болгож буй үнийн дүнгийн 50 /тавин хувь/ хувиас багагүй байна. /банкны нотлох баримтаар ирүүлэх/

Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо:

- Сүүлийн 2 жилийн буюу 2015, 2016 оны татвар болон аудитаар баталгаажсан, нотариатаар гэрчлүүлсэн санхүүгийн тайлан.

Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх:

-Шаардлагатай

 

Тендерийн хамт өөрийн санал болгож буй үнийн дүнгийн 1 /нэг/ хувьтай тэнцэх хэмжээнийн төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.

 

Тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 10 цаг 30 минутанд нээнэ.

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Захиалагчийн тодорхой хаяг: ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө – 16А, Засгийн газрын IX дүгээр байр, Б корпус, 4-р давхар, 403 тоот, утас: 263247, факс:263237

 

 
Бусад мэдээллүүд...


Хуудас 2 -с 36
This folder doesn't exsits.

Та энд байна : Нүүр хуудас

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа