Мал эмнэлэг үржлийн газар

БОГ МАЛЫН МЯЛЗАН ТӨСТ ӨВЧИН PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн orgilbat   
2014 оны 1-р сарын 15, Лхагва гариг, 05:13

БОГ МАЛЫН МЯЛЗАН ТӨСТ ӨВЧИН

 

Бог малын мялзан төст өвчин гэж юу вэ?

Бог малын мялзан төст буюу “ямааны тахал” өвчин нь хонь, ямааг өвчлүүдэг вирусийн гаралтай өвчин бөгөөд халуурах, аман дотор шархлаа үүсэх, чацга алдах, уушгины үрэвсэл болох мөн зарим тохиолдолд үхэлд хүргэх зэрэг шинж тэмдэгээр илэрдэг.

Энэ нь парамиксовиридэ язгуурын морбиливирусаар үүсгэгддэг, ихэвчлэн хонь, ямаа өвчилдэг бөгөөд үхэр зарим зэрлэг хивэгчдийг туршлагын байдлаар халдварлуулж байсан тохиолдол бий.

Бог малын мялзан төст өвчин нь Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын “Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код”-д жагсаалтад бичигдсэн байдаг бөгөөд үүнийхээ дагуу гишүүн орнууд энэ өвчний талаар мэдээлж байх үүрэгтэй. 

   

Ихэвчлэн хаана тохиолддог вэ?

Энэ өвчний халдвар нь Африк тивд нэлээн өргөн тархсан байдаг бөгөөд Арабын хойг, Дундад Ази, баруун-өмнөд Ази, Энэтхэг, Хятад зэрэг газруудад тархсан байдаг. Хятад энэ өвчний талаар анх 2007 онд мэдээлж байсан ба Африкийн Морокод анх 2008 онд анхны халдвар тохиолдож байсан.

 

Хэрхэн халдварладаг вэ?

Өвчний үүсгэгч вирус нь халдвар авсан малын нулимс, хамрын гоождос, ханиалга, ялгадсаар дамжин гадагшилдаг. Түүнчлэн малын ойрхон хавьтал, ялангуяа халдвар авсан мал ханиах, найтаах үед гадагшилж агаарт тогтсон бичил дуслаар бусад эрүүл мал амьсгалах үед ээ халдвар авдаг. Хэдийгээр уг өвчнийг үүсгэгч вирус эзэн амьтнаас гадагшилснаар гадна орчинд удаан хугацаанд байх тэсвэртэй биш хэдий ч ус, тэжээлийн онгоц, хэвтэр, бууц зэрэг нь вирусээр бохирлргдсоноос уг өвчний халдварын нэмэлт үүсвэр болдог.

Халдвар авсан мал эмнэлзүйн шинж тэмдэг илрээгүй үедээ ч вирусийг гадаад орчинд ялгаруулдаг бөгөөд мал, амьтны шилжилт хөдөлгөөнөөр өвчний халдвар цааш тархдаг.

 

Эмнэлзүйн шинж тэмдэг

Үхрийн мялзантай ижил шинж тэмдэгтэй ба 3- 6 хоногийн нууц үетэй, гэнэт халуурах, биеийн ерөнхий байдал ихээхэн доройтох, тэжээлийн дуршилгүй болох, хамраас тунгалаг шингэн гоожих зэрэг шинж тэмдэгүүд илэрнэ. Хамрын шингэн аажимдаа өтгөрч шар болж, хэмжээ нь нэмэгдэж, хатуурсаар амьсгалах замыг бөглөж амьсгалын замын эмгэг үүсгэнэ. Нүд мөн халдварлах бөгөөд нулимс ихээр ялгарснаар зовхи хоорондоо наалддаг. Амны доторх эд хавдаж, буйл, тагнай, хэлний орчимд шархлаа үүснэ. Зарим мал, амьтанд хүнд хэлбэрийн чацга алдалт тохиолдож, үүнээс улбаалан шингэний дутагдалд орж, биеийн жингээ ихээр алддаг.  Хээлтэй мал хээл хаяна. Бог малын мялзан төст өвчнөөр өвчилж халуурснаас хойш 5- 10 өдрийн дотор ихээхэн доройтож, үхэлд хүргэдэг.

Бага насны мал амьтан ихээр нэрвэгддэг ба ямаа хониноос илүү өвчилдөг. Хурц хэлбэрийн үед өвчилсөн мал үхдэг. Хэдийгээр уг өвчин хөнгөн хэлбэр, эсвэл нууц халдварын үед мэдрэмтгий ямаа өвчлөх хүртэл тодорхой шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий.

 

Хэрхэн оношлох вэ?

Үхэрт ямар нэг шинж тэмдэг илрэхгүй байгаа үед хонь ямаа гэнэт ихээр халуурах, хамраас гоождос гарах, их хэмжээний чацга алдалт зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгээр оношлож болно.  Учир нь энэ өвчин нь шүлхий, үхрийн цээж, хэл хөхрөх зэрэг гоц халдварт өвчинтэй ижил төстэй шинж тэмдэг илэрдэг бөгөөд лабораторийн баталгаажуулах шинжилгээ их ач холбогдолтой. Вирус илрүүлэлт, ийлдсийн шинжилгээг ДМАЭМБ-ын Оношлогооны тест, вакцины гарын авлагын дагуу хийнэ.

 

Урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээ?

Бог малын мялзан төст өвчин гарч байгаагүй газар үндсэн арга хэмжээнүүд болох:

·         Мал, амьтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хянах хоиро цээрийн арга хэмжээ

·         Өвчилсөн малыг устгах

·         Ариутгал халдваргүйжүүлэлт

Энэ төрлийн вирус ихэнх ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодист мэдрэмтгий.

 

Эмчилгээ: байхгүй бөгөөд, биеийн ерөнхий байдлыг дэмжих эмчилгээ хийх боломжтой бөгөөд ингэснээр үхэл бага болдог.

Вакцин: уг өвчин голомтлон гардаг газруудад вакцин хэрэглэдэг бөгөөд энэ нь дархлаа төрүүлэх чадвар сайтай байна.  Учир нь энэ өвчний үүсгэгч вирус нь үхрийн мялзантай ойрхон төрөл бөгөөд үхрийн мялзангийн вакцин хэрэгдлэгдэж байсан.

 

Нийгмийн эрүүл мэндийн эрсдэл

Бог малын мялзан төст өвчний вирусаар хүн халдварладаггүй.

 

ОРЧУУЛГЫГ БЭЛТГЭСЭН: МЭҮГ-ЫН МЭРГЭЖИЛТЭН Б.БАТСҮХ 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 1-р сарын 15, Лхагва гариг, 06:28 )
 
banner
banner

Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл БОГ МАЛЫН МЯЛЗАН ТӨСТ ӨВЧИН

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа