Мал эмнэлэг үржлийн газар

МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн orgilbat   
2014 оны 1-р сарын 21, Мягмар гариг, 02:21

 

 

 

АРВАЙН ҮРЭЭС НОГООН ТЭЖЭЭЛ БОЛТОЛ ЕРДӨӨ 6 ӨДӨР

НОГООН ТЭЖЭЭЛИЙН СИСТЕМ НЬ ХӨРСГҮЙГЭЭР УРГУУЛАХ ТЕХНОЛОГИЙГ АШИГЛАН АРВАЙ, УЛААН БУУДАЙ, НАРАН ЦЭЦГИЙН ҮР, ЦАРГАСЫН ҮРИЙГ ХЯМД БӨГӨӨД ӨНДӨР ШИМТЭЙ МАЛЫН ТЭЖЭЭЛ БОЛГОН УРГУУЛАХАД ЗОРИУЛАН БЭЛДСЭН ЖИЖИГ ҮЙЛДВЭР ЮМ. СОНГОЖ АВСАН ҮРЭЭ ЗОРИУЛАЛТЫН ТАВИУРТ ТАРААН БАЙРЛУУЛЖ ТУСГАЙЛАН СОНГОСОН ЦАГТ ТОГТМОЛ ИНТЕРВАЛААР ШҮРШИН УСЛАНА. ТАСАЛГААН ДАХ ТЕМПЕРТУРЫГ ТОХИРУУЛАН ӨГСНӨӨР ҮРИЙГ УРГУУЛАХ  ХАМГИЙН ТОХИРОМЖТОЙ  ОРЧИНГ БҮРДҮҮЛЖ ХАМГИЙН САЙН ЧАНАРТАЙ ТЭЖЭЭЛИЙГ БЭЛТГЭН АВЧ БАЙНА. ӨДӨР БОЛГОН БЭЛЭН БОЛСОН ТЭЖЭЭЛИЙН БАГЦАА ГАРГАН АВАН, ТАВИУРЫГ УСААР ЗАЙЛНА ДАХИН ШИНЭ ҮРЭЭ ТАВИУРТАА ТАРААН БАЙРЛУУЛЖ ХИЙСНЭЭР ӨДӨР БҮР ШИНЭ АРВАЙН НОГООН ТЭЖЭЭЛИЙГ АВАХ БОЛОМЖТОЙ БОЛНО. ҮРСЭЛСЭНЭЭС ТЭЖЭЭЛ ХҮРТЭЛ 6 ӨДӨР ШААРДАГДДАГ БӨГӨӨД СОЁОЛЖИН ТЭЖЭЭЛ НЬ ҮНДЭС БОЛОН БИОМАССЫГ ИДЭХ БОЛОМЖТОЙ ДЭЭД ЗЭРГИЙН АМЬД ТЭЖЭЭЛ ЮМ. МАЛ НОГООН ТЭЖЭЭЛИЙН БАГЦЫГ ҮНДЭСТЭЙ НЬ ХАМТ ИДДЭГ БӨГӨӨД ХАЯГДАЛ ОГТ ГАРАХГҮЙ САЙН ТАЛТАЙ. АРВАЙН ҮРИЙГ СОЁОЛУУЛСНААР 25 %-Н ШИНГЭЦИЙГ 80% ХҮРТЭЛ ӨНДӨРСГӨДӨГ. МӨН УУРАГ БОЛОН ЭНЕРГИЙН АГУУЛАМЖИЙГ ӨНДӨРСГӨДӨГ.

ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН ЭЗЭРХҮҮН БОЛОН ХҮЧИН ЧАДАЛ

НОГООН ТЭЖЭЭЛИЙН СИСТЕМ НЬ ИХ БАГА ОЛОН ХЭМЖЭЭГЭЭР ТУХАЙН ХЭРЭГЛЭГЧИЙН ӨДӨР ТУТМЫН ХЭРЭГЦЭЭНД ТОХИРСОНООР ХИЙГДЭЖ БАЙНА. ЖИЖИГ СИСТЕМҮҮД НЬ МОРЬ ТЭЖЭЭХЭД ТОХИРОМЖТОЙ БОЛ ТОМ ХЭМЖЭЭТЭЙ СИСТЕМҮҮД МААНЬ ОЛОН МАЛТАЙ МАЛЧИД ФЕРМЕРҮҮДЭД ТОХИРОМЖТОЙ ЮМ. БҮРЭН АВТОМАТЖУУЛСАН СИСТЕМ НЬ ГАЗАР ҮНЭТЭЙ ОРНУУДАД МАШ БАГА ГАЗРААС ИХ ХЭМЖЭЭНИЙ ТЭЖЭЭЛ ГАРГАХ БОЛОМЖИЙГ ОЛГОХ БӨГӨӨД ГАЗАРЗҮЙН БҮХ БУС НУТАГТ ТУХАЙЛБАЛ КАНАД, МОНГОЛ ЗЭРЭГ ХҮЙТЭН СЭРҮҮН БҮСИЙН ОРНУУДАД НЭН ТОХИРОМЖТОЙ. ӨДӨР БҮР 3 ТОННЫН ТЭЖЭЭЛИЙГ ЯМАР Ч ХҮНИЙ ОРОЛЦООГҮЙГЭЭР БЭЛДЭХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ ЮМ.  ТА МАЛ ТЭЖЭЭЖ БАЙГАА ЭСВЭЛ ТЭЖЭЭХЭЭР ШИЙДСЭН БОЛ НОГООН ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН ТАЛААР СУДАЛЖ ҮЗЭХИЙГ ЗӨВЛӨЕ.

НОГООН ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН ДАВУУ ТАЛУУД НЬ:

·         1. МАШ БАГА ГАЗРААС МАШ ӨНДӨР УРГАЦ АВНА

·         2. УС, ЭРЧИМ ХҮЧ БАГА ЗАРЦУУЛНА

·         3. АВТОМАТЖСАН УЧИР ХЯЛБАР АЖИЛЛАГААТАЙ, ХӨДӨЛМӨР ХЭМНЭНЭ.

ҮҮНЭЭС ИЛҮҮ ХЯЛБАР, ИЛҮҮ ДЭЭР ЗҮЙЛ ГЭЖ ҮГҮЙ ЮМ. ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР ЭДИЙН ЗАСГИЙН ХЭМНЭЛТТЭЙ МАЛЫН ЭРҮҮЛ МЭНДЭД ТУСТАЙ ӨӨР ИЛҮҮ АРГА БАЙХГҮЙ БАЙНА.  

 

 

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2014 оны 1-р сарын 21, Мягмар гариг, 10:52 )
 
banner
banner

Та энд байна : Нүүр хуудас Мэдлэгийн сан ШИНЭ ТЕХНОЛОГИ ОНОВЧТОЙ ШИЙДЭЛ МАЛЫН ТЭЖЭЭЛИЙН ҮЙЛДВЭР

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа