Мал эмнэлэг үржлийн газар

Улс орон чадавхтай Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ? PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 6-р сарын 28, Мягмар гариг, 04:36

Мэдээний эх сурвалж: www.oie.int

Х.П.Шнайдер, AGRIVET International Consultants, Намиб Улс

ДАЭМБ-аас "Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлийн үүрэг" сэдвээр зохион байгуулсан Дэлхийн мал эмнэлгийн боловсролын 3 дугаар зөвлөгөөнд тавьсан илтгэл, 2013.12.05

Орчуулагчаас өгч буй товч тайлбар:

Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ) нь Монгол Улсын Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийн төсөлд ‘Малын эмч нарын танхим’ гэдэг нэршлээр орсон.

Хураангуй

Улсын Мал эмнэлгийн алба (МЭА) нь амьтны эрүүл мэндийн чиглэлээр үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудаас тогтоно. Малын эмч нь мал амьтан, үйлчлүүлэгчийн өмнө хүлээх хариуцлагаар хязгаарлагдахгүйгээр амьтантай зүй зохистой харьцах, хүнсний аюулгүй байдал, хүрээлэн буй орчны эрүүл мэнд, нийтийн эрүүл мэнд, био-хамгаалал зэрэг нийтийн сайн сайхны төлөө нийгмийн хүлээлтэд нийцэх үүрэгтэй. Дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллага (ДАЭМБ)-аас МЭА-ны чанарын талаар олон улсын стандарт болгон баталсан Хуурай газрын амьтны эрүүл мэндийн код (Terrestrial Animal Health Code)-ын Бүлэг 3.1 ба 3.2-ыг мөрдөж, мал эмнэлгийн сайн засаглалыг тохинуулан хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх тулгуур багана бол Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл (МЭМЗ/Veterinary Statutory Body) юм.

Мал эмнэлгийн сайн засаглалыг томъёологч гол элементэд мал эмнэлгийн чанартай боловсрол болон мал эмнэлгийн мэргэжлийг үр дүнтэй зохицуулах тогтолцоо багтана. Үүнээс ‘мэргэжил’ гэдэг үгийг цохон тэмдэглэе.

Малын эмч, мал эмнэлгийн мэргэжлийн туслах ажилтан (МЭМТА)-уудыг итгэмжлэх/ бүртгэх ажлыг зохицуулах, мал эмнэлгийн үндсэн (initial) болон үргэлжилсэн боловсролын минимум стандартыг тодорхойлох, мэргэжлийн дүрэм, ёс зүйн стандарт тогтоох, мөрдүүлэх замаар мал эмнэлгийн мэргэжлийн өндөр чанар, ёс зүйг хангах зорилго бүхий МЭМЗ-ийн үндсэн үүрэг, хариуцлагыг энэхүү бүтээлд танилцуулав.

МЭМЗ-ийн эрх мэдэл, чадавхад хууль эрх зүйн зохистой орчин, улс төрийн хэт нөлөөнөөс ангид байх, ил тод зарчмаар үүргээ гүйцэтгэх боломж олгохуйц захиргааны болон санхүүгийн дэмжлэг чухал гэдгийг онцлон хэлье. Энэ нь Мал эмнэлгийн сайн дадлын код (Code of Good Veterinary Practice)-д үндэслэн чанарын менежментийн тогтолцооны протокол, зааварчилгаа болон мал эмнэлгийн үйл ажиллагааны бүхий л чиглэлээр мэргэжлийн түвшинд ажиллах дүрэм боловсруулна гэсэн үг юм.        

Эцэст нь дүгнэхэд, ДАЭМБ-аас баталсан Мал эмнэлгийн сайн засаглал, мал эмнэлгийн чанартай үйлчилгээний олон улсын стандартыг МЭА хэрэгжүүлэхэд үр дүн, зохистой нөөц бүхий МЭМЗ гол үүрэг гүйцэтгэнэ. 

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү 

Share
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл Улс орон чадавхтай Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөлтэй байх нь ямар ач холбогдолтой вэ?

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа