Мал эмнэлэг үржлийн газар

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 9-р сарын 14, Лхагва гариг, 00:01

Дэлхий даяар 1942 оноос хурдтай тархаж буй малын гоц халдварт өвчнүүдийн нэг, эдийн засгийн хувьд асар их хохирол дагуулдаг өвчин нь Бог малын мялзан юм. НҮБ-ийн ХХААБ-ын 2014 оны мэдээллээр дэлхийн нийт бог малын 62.5% нь бог малын мялзан өвчний эрсдэлд байна гэж үзжээ. Энэ үнэлгээгээр манай орны баруун бүс эрсдэлтэй бүсэд тооцогдсон байна.

 

 

Бог малын мялзан өвчин нь Африкийн ихэнх оронд тархсан ч сүүлийн жилүүдэд төв Ази, зүүн өмнөд Ази, Ойрх дорнод, Араб болон Энэтхэг, Непал, Хятадын зүүн өмнөд хэсэг болон баруун хойд хэсэг, Казахстанд илрэх болсон байна. Манай хөрш орон БНХАУ-д анх 2007 онд бүртгэгдсэн ба 2014 оны эхний 6 сарын байдлаар бог малын мялзан өвчний 244 удаагийн тохиолдол бүртгэгдэж өмнөх улирлаас 24.4 дахин нэмэгдсэн байна.  

Манай оронд анх удаа энэ онд Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторийн (УМЭАЦТЛ) 8 дугаар сарын 24-ний өдрийн шинжилгээгээр бог малын мялзан өвчин Ховд аймагт оношлогдоод байна. Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумын 420 гаруй бог мал өвчилж, Сумдын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, уг өвчинтэй тэмцэх түр заавар, зөвлөмжийн дагуу холбогдох арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Уг өвчний тархалтыг тогтоох, халдварын нөхцөл байдлыг үнэлэх, сум дамжсан халдвараас сэргийлэх зорилгоор Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан, Говь-Алтай аймгуудын мал сүрэгт идэвхтэй тандалт, үзлэг хийх үүргийг өгөөд байна. Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын лавлагаа лаборатори болох БНХАУ-ын мал, амьтны эрүүл мэнд, эпидемиологийн төвийн лабораторит дээжийг илгээж онош баталгаажуулах ажлыг зохион байгуулж байна.

 

ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГЖҮҮЛЭГЧ АГЕНТЛАГ, МАЛ ЭМНЭЛЭГ ҮРЖЛИЙН ГАЗАР 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016 оны 9-р сарын 14, Лхагва гариг, 02:42 )
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ ЦАГ ҮЕИЙН МЭДЭЭЛЭЛ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа