Мал эмнэлэг үржлийн газар

МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ 4-Р ХУРАЛДААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 11-р сарын 01, Мягмар гариг, 01:28

Малын эмийн салбар зөвлөлийн ээлжит 4-р хуралдаан 2016 оны 10 дугаар сарын 27-нд боллоо. Тус хуралдаанаар шинээр улсын бүртгэлд малын эм, бэлдмэл бүртгүүлэхээр хүсэлт ирүүлсэн 7 аж ахуйн нэгжийн 29 нэр төрлийн эм, бүртгэлийн хугацааг сунгуулах хүсэлт ирүүлсэн 3 аж ахуйн нэгжийн 11 нэр төрлийн эмийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

            Энэ удаагийн хуралдаанаар зарим аж ахуйн нэгжүүдээс бүртгүүлэхээр ирүүлсэн эмийн шошго болон сав баглаа боодол стандартын шаардлага хангаагүй бүртгэлийн баримт материалыг шаардлагын дагуу боловсруулан, баталгаажуулан ирүүлээгүй зэрэг алдаа дутагдал байгаа тул аж ахуйн нэгжүүдэд анхааруулж ажиллаа.

Салбар зөвлөлийн шийдвэрээр малын эмийн улсын бүртгэлд 28 нэр төрлийн эм бэлдмэлийг бүртгэж, 11 нэр төрлийн эмийн бүртгэлийн хугацааг сунгав. Мөн хуралдаанаар антибиотикийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор энэ төрлийн эмийн бүртгэлийн асуудалд зохицуулалт хийх талаар гаргасан зарим гишүүдийн саналыг авч хэлэлцэн дараагийн хуралдаанд оруулан шийдвэрлэхээр тогтов.

 

           Малын эмийн салбар зөвлөл

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016 оны 11-р сарын 29, Мягмар гариг, 03:12 )
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Ил тод байдал Эм, эмнэлгийн хэрэгслийн Импортын лиценз олголт МАЛЫН ЭМИЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН 2016 ОНЫ ЭЭЛЖИТ 4-Р ХУРАЛДААНЫ ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа