Мал эмнэлэг үржлийн газар

ҮЗЛЭГ, АНГИЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 11-р сарын 23, Лхагва гариг, 08:26

Баталгаажсан үүлдэр, омгийн малын удмын санг хамгаалах, бататган сайжруулах, ашиг шимийн гарц, чанарыг дээшлүүлж, улмаар бүтээгдэхүүн үйлдвэрлэл, малчдын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор үзлэг, ангилалтын ажлыг жил бүр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зохион байгуулж байна. 

2016 онд үзлэг, ангилалтын ажлыг аймаг, орон нутгийн саналыг харгалзан тухайн бүс нутагт үндсэн сайжруулагчаар ашиглах бүрэн боломжтой, үржил селекцийн ажлыг жил бүр тогтмол хийж хэвшсэн, цаашид үүлдэр, омгоор баталгаажуулан ашиглах мал үржүүлж буй 10 аймгийн 22 сумдыг хамруулан зохион байгуулав. Үзлэг, ангилалтын ажлыг зохион байгуулах зорилгоор 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ХХАА-н сайдын А-26 тоот тушаал, 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр МЭҮГ-ын даргын А/17 тоот тушаал, удирдамж гарч 10 аймгийн ХХААГ-тай “Малд үзлэг, ангилалт хийж цөм сүрэг бүрдүүлэх тухай” гэрээг байгуулан малд үзлэг, ангилалт хийх ажлыг орон нутагт зохион байгуулав.

 

Аймгуудын ХХААГ нь нийт 17 мал үржлийн ажил үйлчилгээний нэгжтэй гэрээ байгуулан орон нутагт малд үзлэг, ангилалт хийх ажлыг зохион байгуулав. Үзлэг, ангилалтанд нийт 203,0 мянган малыг хамруулж анги, чанарыг тогтоов. Үүнд хээлтүүлэгч 8.5 мянга, хээлтэгч 194,5 мянган толгой хамрагдав. Ангилалтын дүнгээр нийт малын 13.6% буюу 27,6 мянган толгой мал шилмэл ангид, 32,6% буюу 66,2 мянган толгой мал үржлийн нэгдүгээр ангийн шаардлагыг хангасан дүнтэй байна. Нийт улсын хэмжээнд 279 өрх,  6 ААНэгжид үржлийн мал бойжуулах эрх олгон 26,9 мянган толгой хээлтэгчийг үржлийн бүртгэлд авсан дүнтэй байна.

 

Онцлох арга хэмжээ:  Орон нутагт малын үзлэг ангилалтын арга хэмжээг технологийн дагуу зохион байгуулж хэвшсэн, судалгаа шинжилгээний ажил явуулж буй аймгуудыг 2016 оны улсын төсвийн хөрөнгө оруулалттай үзлэг ангилалтын арга хэмжээнд түлхүү хамруулснаар тус тусын онцлог, өвөрмөц шинж бүхий 2 үүлдэр,  1 омог бий боллоо. “Мал, тэжээвэр амьтдын үржил селекцийн ажлын ололтыг хянан магадлах, баталгаажуулах бүртгэх, хяналт тавих журам”-ын хүрээнд  

·         Адууны 1 үүлдэр – “Галшар”

·         Ямааны 1 үүлдэр – “Алтайн улаан”

·         Ямааны 1 омог – “Бөмбөгөрийн улаан”

баталгаажуулах асуудлыг ХХАА-н сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн баталгаажуулсаны үр дүнд Монгол улсын хэмжээнд баталгаажсан үүлдэр, омгийн мал 45 болов.

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016 оны 11-р сарын 23, Лхагва гариг, 08:32 )
 
banner
banner

Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл ҮЗЛЭГ, АНГИЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАВ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа