Мал эмнэлэг үржлийн газар

БНХАУ-ын хөдөө аж ахуйн вэйтө биотехнологи компаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 11-р сарын 28, Даваа гариг, 01:41

ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Ганхуяг 2016.11.24-ний өдөр БНХАУ-ын Хөдөө аж ахуйн Вэйтө Биотехнологи компанийн төлөөлөгчдийг тэдний хүсэлтээр хүлээн авч уулзав. 

Уулзалтын үеэр Вэйтө Биотехнологи компани нь Монгол улсад шүлхийн вакцины эрэлт хэрэгцээг судлах улмаар вакцин нийлүүлэх чиглэлээр хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн. ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газрын зүгээс гадаад үйлдвэрлэгчийн эмийг Монгол улсын мал эмнэлгийн улсын бүртгэлд хэрхэн бүртгэх, шалгах, гаднаас вакцин хэрхэн худалдан авах хууль эрх зүйн орчны талаар холбогдох мэдээллийг өгсөн. Мөн мал эмнэлгийн боловсон хүчнийг урт богино хугацаагаар сургах, мэргэжил дээшлүүлэхэд анхаарч хамтран ажиллах саналыг тавьсан.

 

Жич: БНХАУ-ын Хөдөө аж ахуйн Вэйтө Биотехнологи компанийн Ланжоу мал эмнэлгийн хүрээлэн болон БНХАУ-ын Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны академийн хөрөнгө оруулалтаар 1995 онд байгуулагдсан. Одоогийн байдлаар шүлхийн вакцины GMP шаардлага хангасан 2 цехтэй бөгөөд жилийн үйлдвэрлэлийн хүчин чадал нь 3 тэрбум мл болно.

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016 оны 11-р сарын 28, Даваа гариг, 08:52 )
 

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл БНХАУ-ын хөдөө аж ахуйн вэйтө биотехнологи компаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа