Мал эмнэлэг үржлийн газар

Шувууны томуугийн хамтарсан төслийн нээлт боллоо PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2016 оны 11-р сарын 29, Мягмар гариг, 02:23

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ) нь гишүүн орнуудын мал эмнэлгийн лабораторийг хамтарсан төсөл хэрэгжүүлэх байдлаар бэхжүүлэх, мэргэжилтнийг сургаж бэлтгэх, цаашид бүс нутгийн хэмжээнд мал амьтны өвчнийг эрт илрүүлэх, оношлох лабораторийн чадавхыг бий болгоход ихээхэн анхаарч байна. Энэхүү ажлын хүрээнд Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь шүлхий өвчний хамтарсан анхны төслийг Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй 2016 оны 4 дүгээр сараас эхлэн амжилттай хэрэгжүүлж байна.

 


ДМАЭМБ-аас санхүүжүүлсэн хоёр дахь төсөл нь Япон улсын Хоккайдогийн их сургуультай хамтран шувууны томуу өвчний чиглэлээр 3 жилийн хугацаанд хэрэгжих ба төслийн нээлт 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр боллоо. Төслийн хүрээнд:

  • Мал амьтны томуу, зарим вируст өвчнүүдийн оношлогооны чадавхыг дээшлүүлэх, богино хугацаанд, мэдрэг чанар өндөртэй оношлогооны аргуудыг Монгол улсын төв, орон нутгийн лабораториудад нэвтрүүлэх;
  • Шувууны томуугийн эрсдэл бүхий нууруудад тандалт судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх;
  • Лабораторийн шинжлэгч эмч, мэргэжилтнүүдийг Япон улсад сургах, мэргэшүүлэх;
  • Судалгааны ажлын үр дүнг боловсруулах, олон улсын нэр хүндтэй сэтгүүлд нийтлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлэх юм.

  Төсөл хэрэгжсэнээр мал аж ахуйн салбарт эрсдэл дагуулж буй халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, түргэн шуурхай илрүүлэх, тархалтыг бууруулах, эрүүлжүүлэхэд томоохон алхам болно. Төслийн үр дүнд УМЭАЦТЛ нь Олон улсын төвшинд хүрсэн оношлогоо, шинжилгээний чадавхтай болох цаашид бүсийн хэмжээнд лавлагаа лаборатори байдлаар үйл ажиллагаа нь өргөжих боломжууд бүрдэнэ гэж үзэж байна. 

Төслийн нээлтэд Япон улсын Хоккайдогийн Их сургуулийн Мал эмнэлгийн сургуулийн профессор Ёошохиро Сакода болон бусад байгууллагуудын төлөөлөл оролцлоо.
Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2016 оны 11-р сарын 29, Мягмар гариг, 02:30 )
 
banner
banner

Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл Шувууны томуугийн хамтарсан төслийн нээлт боллоо

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа