Мал эмнэлэг үржлийн газар

МАЛЗҮЙЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 3-р сарын 29, Лхагва гариг, 03:25

 

2017 оныг “Малын чанар сайжруулах жил” болгон зарласантай холбогдуулан МЭҮГ-аас малзүйчдийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулав. Уг зөвлөлдөх уулзалтанд Малзүйч, үржүүлэгчдийн холбоо, МААЭШХ-ийн эрдэмтэн, судлаачид, ХААИС-ийн багш нар, ахмад малзүйчид, хувийн хэвшлийн болон мал аж ахуйн салбарт хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн төлөөлөл бүхий нийт 70 гаруй хүн оролцов. “Малын чанар сайжруулах дэд хөтөлбөр” болон “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төсөлд салбарын эрдэмтэд, мэргэжилтнүүд санал солилцож шийдвэрийн төслийг ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэнд танилцууллаа. Түүнчлэн мал аж ахуйн салбарт тулгамдаж буй зарим асуудлаар дараах сэдвийн хүрээнд 3 бүрэлдэхүүн хэсэгт хуваагдаж санал бодлоо солилцож цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлов.

   1.    Бэлчээрийн малын үржил селекцийн ажлыг оновчтой удирдан зохион байгуулах арга зам, гарц

   2.    Бэлчээрийн даацад тохирсон малын тооны өсөлтийг хангах, малын тэжээл үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх арга зам

   3.    Мал аж ахуйн үйлдвэрлэлийг удирдан зохион байгуулах тогтолцоо, боловсон хүчний хүрэлцээ хангамж

Салбар хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн “Малын чанар сайжруулах дэд хөтөлбөр” болон “Малын генетик нөөцийн тухай” хуулийн төсөлд тусгуулахаар ажиллаж байна.

 

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 3-р сарын 29, Лхагва гариг, 03:31 )
 
This folder doesn't exsits.

banner

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл МАЛЗҮЙЧДИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа