Мал эмнэлэг үржлийн газар

БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ БАЙГАЛИЙН ХАЛДВАРЫН БОЛОН ВАКЦИНЫ ДАРХЛААЖИЛТЫН ТАНДАЛТ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 04, Даваа гариг, 08:53

Гүйцэтгэсэн байгууллага:

Мал эмнэлэг, үржлийн газар

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори

17 аймгийн Мал эмнэлгийн алба, мал эмнэлэг, ариун цэврийн лаборатори

 

Гүйцэтгэсэн хугацаа:

2017 оны 06-08 сар

 

Тандалт шинжилгээ:

Бүс

Аймаг

Сум

Хот айл

Дээж

1

Баруун

5

19

240

2400

2

Зүүн

5

15

90

1380

3

Төв

7

14

210

2100

 

Нийт

 

 

 

5880

 

Баруун бүсэд бог малын мялзан өвчний байгалийн халдвар илрүүлэх болон вакцины идэвхийн тандалт: Баян-Өлгий, Ховд, Увс, Завхан, Говь-Алтай нийт 5 аймгийн 19 сумын 38 багийн 240 өрхийн нийт 2731 малын ийлдсэнд Бог малын мялзан өвчний эсрэг бием илрүүлэх шинжилгээг хийхэд ямаа 1041/857 (83.5%), хонь 1189/876 (75.9%) тус бүр вирусын эсрэг бием илэрлээ. Тус бүсээс тандалт шинжилгээнд хамруулсан тэмээний 149/48 (18.62%), үхрийн 399/87 (7.92%)-д мөн эсрэг бием илрэв.

Зүүн бүсийн аймгуудад хийсэн бог малын мялзан өвчний байгалийн халдвар илрүүлэх тандалт: Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Дорнод, Говьсүмбэр 5 аймгийн 23 сумын 46 багийн 138 өрхийн нийт 1380 малын ийлдсэнд Бог малын мялзан өвчний эсрэг бием илрүүлэх шинжилгээг хийхэд ямаа 690/0 (0,00%), хонь 690/0 (0,0%) тус бүр вирусын эсрэг бием илрээгүй.

Төвийн бүсэд бог малын мялзан өвчний байгалийн халдвар илрүүлэх тандалт: Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь, Өмнөговь, Төв, Баянхонгор зэрэг 7 аймгийн 14 сумын 28 багийн 210 өрхийн нийт 2136 малын ийлдсэнд Бог малын мялзан өвчний эсрэг бием илрүүлэх шинжилгээг хийхэд ямаа 899/0 (0,00%), хонь 1050/0 (0,0%), тэмээ 187/0 (0,0%) тус бүр вирусын эсрэг бием илрээгүй.

Тандалт шинжилгээний ажлын дүгнэлт:

1.      2016 онд бог малын мялзан өвчний вакцинд хамруулсан аймаг, сумдын малд бог малын мялзан өвчний вакцины дархлаа дунджаар 79.79%-тай байна.

2.      Баруун бүсээс тандалт шинжилгээнд хамруулсан тэмээний 149/48 (18.62%), үхрийн 399/87 (7.92%)-д бог малын мялзан өвчний эсрэг бием илэрч байгаа нь тухайн бүсийн сарлаг, үхэр, тэмээ байгалийн халдвар авч бог малын мялзан өвчнөөр өвчилсөн байж болзошгүйг илтгэж байна.

3.      Монгол орны зүүн болон төвийн бүсийн аймгуудад бог малын мялзан өвчний байгалийн халдвар буюу өвчлөл байхгүй нь тандалт шинжилгээний үр дүнгээр нотлогдож байна.

Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ:

1.      Бог малын мялзан өвчинтэй тэмцэх дэлхийн болон бүсийн стратегитэй уялдсан үндэсний стратеги төлөвлөгөөг боловсруулан батлуулж, мөрдөх замаар бог малын мялзан өвчнөөс эрүүлжүүлэх нөхцөл бүрдүүлэх.

2.      ДМАЭМБ болон НҮБ-ийн ХХААБ-ын хамтарсан бог малын мялзан өвчний нарийн бичгийн дарга нарын газраас зөвлөмж болгосны дагуу Бог малын мялзан өвчний тандалт, вакцины мониторинг хийх зардлыг жил бүрийн улсын төсөвт тусган гүйцэтгэж хэвших.

3.      ДМАЭМБ болон НҮБ-ийн ХХААБ-ын хамтарсан бог малын мялзан өвчний нарийн бичгийн дарга нарын газраас зөвлөмж болгосны дагуу 3 жил түүнээс дээш хугацаагаар дархлаа тогтоох вакцинаар баруун бүсийн бог малын шинэ төлийг 3 жилийн турш 4 сарын настайд нь дархлаажуулах.

4.      2017 оны төлөвлөгөөнд тусгагдсан бог малын мялзан өвчний вакциныг худалдан авах арга хэмжээг яаралтай зохион байгуулж, вакцинжуулалтыг даруй хийх.

5.      Монгол орны онцлог нөхцөл байдлыг харгалзан тэмээ, сарлаг, үхэр болон зэрлэг амьтдын бог малын мялзан өвчний циклд оролцох оролцоог судлах судалгааны ажлыг гүйцэтгэх, бог малын мялзан өвчинтэй тэмцэх үндэсний стратеги төлөвлөгөөнд хэрэгжүүлэх арга хэмжээг тусгах.

6.       Бог малын мялзан өвчинтэй тэмцэхэд олон улсын хандивлагчдын туслалцааг авах, эрүүлжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх.

7.      Хилийн биоаюулгүй байдал, хилийн мал эмнэлэг, хорио цээрийн нөхцөлийг сайжруулах замаар гаднаас бог малын мялзан зэрэг гоц халдварт өвчин нэвтрэх эрсдэлийг бууруулах, тэдгээр байгууламжийг байнгын ажиллагаатай боомтуудад байгуулах зэрэг болно.

8.      Засгийн газрын 2016 оны 240 дүгээр тогтоолоор байгуулагдсан хяналтын цэгийн чадавхийг бэхжүүлэх, үйл ажиллагааг сайжруулах.

 

 

 

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 9-р сарын 05, Мягмар гариг, 02:54 )
 
This folder doesn't exsits.

banner

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Гоц халдварт өвчин Дотоод БОГ МАЛЫН МЯЛЗАН ӨВЧНИЙ БАЙГАЛИЙН ХАЛДВАРЫН БОЛОН ВАКЦИНЫ ДАРХЛААЖИЛТЫН ТАНДАЛТ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа