Мал эмнэлэг үржлийн газар

АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН “МАЛ ЭМНЭЛГИЙН БОЛОВСРОЛ, МАЛ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 9-р сарын 07, Пүрэв гариг, 03:50

 Солонгос Улсын Инчеон хотноо 2017 оны 08 дугаар сарын 31-ээс 09 дүгээр сарын 01-ний өдрүүдэд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)- аас “Мал эмнэлгийн боловсрол, Мал эмнэлгийн мэргэжлийн зөвлөл” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын уулзалтыг зохион байгуулж Монгол улсаас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Мал эмнэлэг үржлийн газрын мэргэжилтэн Д.Батцэнгэл, Д.Эрхэмбаатар, ХААИС-ын Мал эмнэлгийн сургуулийн захирал А.Гомбожав, ШХА-ийн Ногоон алт, Малын эрүүл мэнд төслийн мэргэжилтэн Б.Батсүх нар оролцлоо. 

 

 Тус уулзалтад БНХАУ, Япон, Монгол, Солонгос, Индонез, Малайз, Мьянмар, Филиппин, Тайван, Тайланд, Вьетнам зэрэг улсын Мал эмнэлгийн төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн удирдах байгууллагуудын төлөөлөл оролцож мал эмнэлгийн боловсролын тулгамдсан асуудлууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Ази, Номхон далайн ихэнх орнууд  нэгээс дээш их сургуульд мал эмнэлгийн бакалаврын зэргийг оюутуудад 190 орчим кредит цаг буюу 5 - 6 жилээр хугацаатайгаар сурган бэлтгэж байна. 

 

 Малын эмч, мэргэжилтэнүүд эзэмшсэн мэргэжлээрээ бусад улс оронд ажиллах боломжийг судлах, улс, бүс нутгийн хэмжээнд магадлан итгэмжлэх тогтолцоог бий болгох талаар уулзалтанд оролцогч талуудтай санал солилцож зөвлөмжийг боловсруулан Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага (OIE)-д хүргүүллээ. Мөн малын эмчийн төгсөлтийн дараах үргэлжилсэн сургалтын тогтолцоог сайжруулах, түүнийг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар улс орнууд өөрийн туршлагаа ярьж оролцогч бусад улсуудтай харилцан мэдээлэл солилцов.

 

 Уулзалтанд оролцогч улсуудын мал эмнэлгүүдийн сургалт, түүний материаллаг бааз, байгаль цаг уурын онцлог, үйлчилж буй мал, амьтны хувьд харилцан адилгүй байдаг нь уулзалт, ярилцлагаас тодорхой байлаа. 

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 9-р сарын 07, Пүрэв гариг, 04:47 )
 
This folder doesn't exsits.

banner

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Танилцуулага Гадаад харилцаа АЗИ, НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ОРНУУДЫН “МАЛ ЭМНЭЛГИЙН БОЛОВСРОЛ, МАЛ ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛ” СЭДЭВТ УУЛЗАЛТАД ОРОЛЦОВ

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа