Мал эмнэлэг үржлийн газар

ДМАЭМБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЛИЙН СТАТУСЫГ ШИНЭЧЛЭВ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 03, Мягмар гариг, 01:39

 

Энэ оны 05 дугаар сарын сүүлчээр болсон Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын 85 дугаар чуулганы үеэр үхрийн цээж өвчнөөр эрүүл орны жагсаалтыг шинэчилсэн байна. Өнгөрсөн 2016 оны жагсаалтыг http://dvab.gov.mn/index.php?option=com_content&view=article&id=535:2016-06-19-23-22-29&catid=39:2013-11-22-00-09-37&Itemid=80 хэсгээс харах боломжтой.

 

 ДМАЭМБ-ын 26 дугаар тогтоол

(ДМАЭМБ-ын 85 дугаар Ерөнхий чуулган, 2017 оны 05 дугаар сард шинэчлэн баталсан)

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дэх хэсэгт заасны дагуу үхрийн тархи сархиагтах өвчний эрсдлийн статусыг тогтоосон байна.

Нэг. ГИШҮҮН ОРНУУДЫН ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЛИЙН ЖАГСААЛТ

Нэг. ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЭЛ БАГАТАЙ ОРНУУД

Аргентин

Унгар

Панам

Австрали

Ирланд

Парагвай

Австри

Энэтхэг

Перу

Бельги

Израйль

Польш

Бразил

Итали

Португал

Болгар

Япон

Румыни

Чили

БНСУ

Сингапур

Колумби

Латви

Словак

Коста Рика

Лихтенштейн

Словени

Хорват

Литва

Испани

Кипр

Льюксенбург

Швед

Чех

Mальта

Швейцарь

Дани

Meксик

Нидерланд

Эстони

Намиби

АНУ

Финланд

Шинэ Зеланд

Уругвай

Германи

Норвеги

 

 

Хоёр. ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЛИЙГ ХЯНАЛТАНД АВСАН ОРНУУД

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дэх хэсэгт заасны дагуу үхрийн тархи сархиагтах өвчний эрсдлийг хяналтанд авсан орнууд

Канад

Грек

Ирланд

Тайван

Франц

Никарагуа

 

Гурав. ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЭЛ БАГАТАЙ БҮС

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дэх хэсэгт заасны дагуу үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай бүс бүхий орнуудыг олон улсын хэмжээнд зарласан.  

БНХАУ

БНХАУ-ын ДМАЭМБ-ын суугаа төлөөлөгчөөс 2013 оны 11 дүгээр сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд ирүүлсэн хүсэлтийг хянан үзээд Хонг Конг, Макаоыг оролцуулахгүйгээр БНХАУ-ыг үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай бүс гэж хүлээн зөвшөөрсөн.

Их Британи:

Их Британи улсын ДМАЭМБ-ын суугаа төлөөлөгчөөс 2016 оны 09 болон 10 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд ирүүлсэн хүсэлтийг хянан үзээд хойд Ирланд, Шотландыг оролцуулан үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай бүс хэмээн хүлээн зөвшөөрсөн. (Бүсийн зургийг харна уу)

 

Дөрөв. ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЛИЙГ ХЯНАЛТАНД АВСАН БҮС

Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодын 11.4 дэх хэсэгт заасны дагуу үхрийн тархи сархиагтах өвчний эрсдлийг хяналтанд авсан бүс бүхий орнуудыг олон улсын хэмжээнд зарласан. 

Их Британи:

Их Британи улсын ДМАЭМБ-ын суугаа төлөөлөгчөөс 2016 оны 09 болон 10 дугаар сард ДМАЭМБ-ын Ерөнхий захиралд ирүүлсэн хүсэлтийг хянан үзээд Англи, Уэлс оролцуулан үхрийн тархи сархиагтах өвчний эрсдлийг хяналтанд авсан бүс хэмээн хүлээн зөвшөөрсөн. (Бүсийн зургийг харна уу)

 

 Жич: Өнгөрсөн 2016 онд ДМАЭМБ-ын гишүүн 180 орноос 46 улс нь үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай, 8 улс нь эрсдлийг хяналтанд авсан орон, зөвхөн БНХАУ-д эрсдэл багатай нэг бүс гэсэн статустай байсан. Энэ оны 05 дугаар сарын байдлаар 47 улс нь үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай, 6 улс нь эрсдлийг хяналтанд авсан орон, 2 улсад эрсдэл багатай бүс гэсэн статустай болж өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл 2017 онд Польш улс эрсдлийг хяналтанд авсан орноос эрсдэл багатай орны жагсаалтанд шилжсэн бол Их Британи улс эрсдэл багатай 2 бүсэд хуваагдсан статустай байна. Үхрийн тархи сархиагтах өвчний эрсдэл багатай орнуудын жагсаалтанд 2016 оны хувьд Коста-Рика, Германи, Литва, Мексик, Намиби, Испани улс шинээр нэмэгдэж байсан бол 2017 оны хувьд Польш улс эрх авсан.

Share
 
This folder doesn't exsits.

banner

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Гоц халдварт өвчин Гадаад ДМАЭМБ-ЫН ГИШҮҮН ОРНУУДЫН ҮХРИЙН ТАРХИ САРХИАГТАХ ӨВЧНИЙ ЭРСДЛИЙН СТАТУСЫГ ШИНЭЧЛЭВ.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа