Мал эмнэлэг үржлийн газар

.“МОНГОЛ, ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН II ДАХ ФОРУМ”, “МОНГОЛ УЛС-ЕВРО АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО – 2017” УУЛЗАЛТ БОЛОВ. PDF Хэвлэх И-мэйл
Бичсэн Administrator   
2017 оны 10-р сарын 05, Пүрэв гариг, 00:51

 "Монгол, Оросын Хамтын ажиллагаа -2017" эдийн засгийн II удаагийн чуулга, “Монгол улс-Евро Азийн эдийн засгийн холбоо – 2017” цувралт арга хэмжээ 2017 оны 10 дугаар сарын 03-04-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдаж байна. Чуулга уулзалтын хүрээнд "Хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарын хамтын ажиллагаа" болон “Техникийн зохицуулалт, эрүүл ахуй, ургамлын хорио цээр ба мал эмнэлгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” дугуй ширээний уулзалт, салбар хуралдаан тус тус болсон. Уулзалтын хүрээнд ЗГХА Мал эмнэлэг, үржлийн газраас ОХУ-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Мал эрүүлжүүлэх төсөл”-ийн I дэх үе шатанд хэрэгжүүлсэн үйл ажиллагаа, үр дүн, II дах шатны хэрэгжилтийн явц болон цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн. Одоогийн байдлаар нийт 2,6 сая тун вакцин нийлүүлэгдсэн ба вакцин тарьсаны дараах хяналт шинжилгээ хийх арга зүй, дээжний тоог харилцан тохиролцож 10 дугаар сард багтаан хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

 

  Монгол улс, Евро Азийн эдийн засгийн комисс (ЕАЭЗК)-ны хамтарсан эдийн форум 10 дугаар сарын 04-ний өдөр болсон. Монгол улсын зүгээс тус комисстой эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах, тус холбооны гишүүн орнуудад экспортлох сонирхолтой байгаа гол нэрийн бүтээгдхүүний (түүхий болон боловсруулсан мах, махан бүтээгдхүүн, ноос, ноолуур, хивс г.м) тарифын бус хориг саадыг арилгах, НӨАТ, хил, гаалийн татварыг харилцан бууруулах, цаашид улмаар тэглэх, стандарт, техникийн баримт бичгийг харилцан зөвшөөрөх, дамжин өнгөрөх саад тотгорыг арилгах, бүх салбарт үйл ажиллагаагаа уялдуулах зэрэг саналыг тавьсан. Эдгээр асуудлыг шийдвэрлэх ажлын эхлэл болгон МХЕГ, ЕАЭЗК-ийн хооронд “Мал эмнэлэг, ургамал хорио цээрийн хяналтын салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”, Стандарт хэмжил зүйн газар, ЕАЭЗК-ийн хооронд “Техникийн зохицуулалт, итгэмжлэлийн салбарт хамтран ажиллах тухай санамж бичиг”, Зам тээврийн хөгжлийн яам, ЕАЭЗК-ийн хоорондын “Хамтын ажиллагааны төлөвлөгөө” зэрэг баримт бичигт тус тус гарын үсэг зурсан.

 ЕАЭЗХ-ны тухай: Тус холбоонд Армени, Белорус, Казакстан, Киргизстан, ОХУ гишүүнчлэлтэй. ЕАЭЗХ-ны эдийн засгийн зарим үзүүлэлтийг дурдвал:

§  ЕАЭЗХ-ны гишүүн орнуудад 2016.01.01-ний байдлаар 183,3 сая хүн амьдардаг бол үүнээс эдийн засгийн идэвхтэй ажиллах хүчний тоо 2014 оны байдлаар 929,0 сая хүн байна.

§  Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь 2014 онд 2,2 триллион үүнээс аж үйлдвэрлэлийн хэмжээ 1,3 триллион америк доллар;

§  Гадаад худалдааны нийт хэмжээ 2014 онд 877,6 тэрбум америк доллар (энэ нь дэлхийн нийт экспортын 3,7%, импортын 2,3%-ийг тус тус эзлэж байна)

§  ХАА-н бүтээгдхүүний үйлдвэрлэлийн хэмжээ нь 144,1 тэрбум америк доллар;

§  Үр тарианы үйлдвэрлэл 134,1 сая тонн;

§  Сүүний үйлдвэрлэл 44,0 сая тонн;

 

 

 

Share
Сүүлд шинэчлэгдсэн ( 2017 оны 10-р сарын 05, Пүрэв гариг, 01:39 )
 
This folder doesn't exsits.

banner

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Мэдээлэл Цаг үеийн мэдээлэл .“МОНГОЛ, ОХУ-ЫН ЭДИЙН ЗАСГИЙН II ДАХ ФОРУМ”, “МОНГОЛ УЛС-ЕВРО АЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБОО – 2017” УУЛЗАЛТ БОЛОВ.

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа