Мал эмнэлэг үржлийн газар

Танилцуулага
Бидний тухай
  • Байгууллагын товч түүх   ( 0 Мэдээллүүд )

    Анх 1923 оны 04 дүгээр сарын 06-нд Засгийн газрын шийдвэрээр тэр үеийн сангийн яамны дэргэд Мал эмнэлгийн хэлтэс байгууллагдсан бөгөөд түүнийг 1923 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн Засгийн газрын 32 дугаар хуралдаанаар “Малын зүйлийг эмнэх ба боловсруулан сайжруулах газар” болгон өргөжүүлэн зохион байгуулсан нь эдүүгээгийн Мал эмнэлэг үржлийн газрын эхлэл байлаа. МЭҮГ нь Мал тариалангийн яам, Хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуй хүнсний үйлдвэрийн яам, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн газар /агентлаг/, Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам зэрэг байгууллагуудад хэлтэс, удирдар газар, ерөнхий газар, алба, газар зэрэг нэртэйгээр ажиллаж байв.

    2008 онд Мал эмнэлэг үржлийн газар нь  Засгийн хэрэгжүүлэгч тохируулагч агентлаг байгуулах тухай Улсын Их Хурлын 2008 оны 12 дугаар сарын .. өдрийн 49 дүгээр тогтоол, Засгийн газрын 2008 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолоор  Засгийн газрын хэрэгжүүлэг агентлаг Мал эмнэлэг, үржлийн газар байгуулагдан Мал эмнэлгийн алба, мал үржлийн алба, захиргаа аж ахуйн хэлтэс гэсэн бүтэц, 20 ажилтан, албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

  • Гадаад харилцаа   ( 10 Мэдээллүүд )
    Монгол улс 1989 онд Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын гишүүнд элссэнээр Мал эмнэлгийн алба нь энэхүү байгууллага болон түүний гишүүн орнуудтай мал амтны эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийг эрүүлжүүлэх, хүнсний аюулгүй байдал зэрэг олон чиглэлээр хамтран ажилладаг бөгөөд  ОХУ, БНХАУ,  Украйн, Катар, Казакстан зэрэг орнуудтай Мал эмнэлгийн талаар хамтран ажиллаж протокол байгуулан ажиллаж байна. Дэлхийн банкны “ШТХТЦББЧС” төсөл, Европын холбооны “Малын эрүүл мэнд, махны зах зээл”, КОЙКА, Швейцарийн хөгжил хамтын ажиллагааны нийгэмлэг, Монголын мянганы сорилтын сан болон бусад олон улсын байгууллагуудтай малын эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийг халдварт өвчнүүдээс эрүүлжүүлэх, мал эмнэлгийн лаборториудыг бэхжүүлэх чиглэлээр, Мөн Мянганы хөгжлийн сан, ХЯБХ,  Чехийн төсөл, Европын холбооны “Малын эрүүл мэнд, махны зах зээл” зэрэг төслүүдтэй малын үржлийн үйлчилгээг сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
  • Үйл ажиллагааны чиглэл   ( 0 Мэдээллүүд )

    Манай байгууллага нь

    • Мал амьтны өвчлөлтийн байдлыг улсын хэмжээнд бүртгэх, хянах, мэдээлэх, мал амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын гоц халдварт, халдварт, паразиттах өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээг бодлого, хөтөлбөр, төслийн хүрээнд дотоодын болон олон улсын стандарт, заавар, арга зүйн дагуу хэрэгжүүлэх
    • Мал эмнэлгийн лабораторийн оношлогоо шинжилгээний чадавхийг бэхжүүлж, мал эмнэлгийн анхан шатны нэгжүүдийн ажил үйлчилгээний чанар, үр дүнг сайжруулах, мал амьтан тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаажуулалтыг хийх ажлыг зохион байгуулах
    • Мал сүргийн чанарыг сайжруулж ашиг шимийг нэмэгдүүлэх, малын удмын санг хамгаалах, цөм болон сайжруулагч сүргийг бүрэлдүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
    • Малын ашиг шимийн мэдээллийн сан бүрдүүлэх
    • Мал эмнэлэг, үржлийн салбарын гадаад харилцааг хөгжүүлэх, олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхитэй оролцох
    • Мал эмнэлэг, үржлийн байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, боловсон хүчнийг сургаж мэргэшүүлэх ажлыг ажлыг зохион байгуулах
    • чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
  • Бүтэц, зохион байгуулалт   ( 0 Мэдээллүүд )

     

    Мал эмнэлэг, Үржлийн газар нь Мал эмнэлгийн 7, Мал үржлийн 7, Захиргаа санхүүгийн 7 бүгд 21 ажилтан албан хаагчидтайгаар аймаг нийслэлийн 22 алба, 12 аймгийн 12 цөм сүргийн үржлийн аж ахуй, сум дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн 921 нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар ханган ажилладаг. 

  • Мал үржлийн алба   ( 0 Мэдээллүүд )

    Тус алба нь газрын үйл ажиллагааны хүрээнд мал, амьтны чанарыг сайжруулж, ашиг шимийг нэмэгдүүлэх, удмын санг хамгаалах нөхцлийг бүрдүүлэн аймаг, нийслэлийн Мал үржлийн 22 албадаар дамжуулан орон нутгийн үржлийн хувийн нэгжийн үйл ажиллагааг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган:

    -       “Малын эрүүл мэнд, удмын санг хамгаалах тухай” хууль

    -       “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах” бодлого

    -       “Монгол мал” хөтөлбөр

    -       Эрчимжсэн мал аж ахуйн хөгжлийг дэмжих хөтөлбөр

    -       Төрөөс малчдын талаар баримтлах бодлого

    зэрэг хууль, бодлого, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж малын үржлийн ажил үйлчилгээнд дэвшилтэд технологи, шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэн, цөм болон сайжруулагч сүргийг бүрэлдүүлэн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх ажлыг удирдөн зохион байгуулж байна.
  • Мал эмнэлгийн алба   ( 0 Мэдээллүүд )

    Тус алба нь газрын үйл ажиллагааны хүрээнд аймаг, нийслэлийн 22 мал эмнэлгийн алба, сум дүүрэгт ажил үйлчилгээ эрхлэж буй хувийн хэвшлийн 773 нэгжийг мэргэжил арга зүйн удирдлагаар ханган:

    -        “Малын эрүүл мэнд, удмын санг хамгаалах тухай” хууль

    -       “Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах” бодлого

    -       “Монгол мал” хөтөлбөр

    -       “Малын эрүүл мэнд” үндэсний хөтөлбөр

    -       Төрөөс малчдын талаах баримтлах бодлого

    Зэрэг хууль, бодлого, хөтөлбөр, төслүүдийг хэрэгжүүлж, жилд давхардсан тоогоор 48-54 сая малыг хамруулан эмчлэн сэргийлэх, эрүүлжүүлэх мал эмнэлгийн арга хэмжээг удирдан зохион байгуулж байна.
  • Хүний нөөц   ( 0 Мэдээллүүд )
This folder doesn't exsits.

banner

banner


Та энд байна : Нүүр хуудас Танилцуулага

Малч ухаан нэвтрүүлэг

Шүлхий өвчин, түүний эдийн засагт учруулах шууд болон шууд бус хохирол, тэмцэх арга хэмжээний дэлхий дахины чиг хандлага
Шүлхий өвчнөөр тайван бүс байгуулах үндэслэл, түүний нийгэм эдийн засгийн ач холбогдол
Шүлхийтэй тэмцэх сэргийлэх талаар Монгол улсын Засгийн газраас баримтлаж байгаа стратеги, үйл ажиллагааны хэрэгжилт Шүлхий өвчний оношлогоо, Монгол улс дахь оношлогооны чадавхи
 
Монгол улсын малын гавъяат эмч П.Доржсүрэн ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү ЗГХА--МЭҮГ-ын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү УМЭАЦТЛ-ын вируслогич эмч Ө.Гэрэлмаа